Дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлана

146102335157157277f3e26

Парламентын түнш­лэлийн есдүгээр уулзалт зохион байгуулагдахтай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор

– 2016 оны дөрөвдүгээр сарын 21-ний Пүрэв гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн,

– 22-ны Баасан гарагт авто­машины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
Хязгаарлалтын бүс:14610233415715726d97ddd

Нийслэлийн иргэдийн Төлөө­лөгчдийн Хурлын 2014 оны 225 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан хязгаарлалтын бүс болон нэмж Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамжны Төв аймаг руу салдаг уулзвараас Их тэнгэрийн уулзвар хүртлэх замд 08:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл болон хойшлуулашгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрх хязгаарлалт хамаарахгүй. 14610233715715728bea520

Мөн 2016 оны дөрөвдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд хязгаарлалт тогтоосон гудамж, замуудад хүнд даацын ачааны автомашин /10 тонноос дээш/-ыг 06.00-22.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглоно.

Энэ өдрүүдэд Нарантуул ОУХТ, Өгөөмөр, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин Бөмбөгөр, Дүнжингарав, Сандэй, Шөнийн захууд амарна.

Эх сурвалж:Zaluu.com

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.