Жүжигчин хосууд “Сайн уу, амьдрал минь” киногоо үргэлжлүүлэх нь

11130266_1435470340097470_5747136226484087345_nАнх найман жилийн өмнө “Сайн уу, амьдрал минь” киноны дурлалт хосуудын дүрээр үзэгч олонд танигдаж байсан жүжигчин Э.Мөнхтөр, О.Цэнгэл нар дахин учирчээ. Оюутан ахуй насны жаргалтай дурсамж, гэгээхэн хайрын үнэ цэнэ, хүмүүний мөн чанарыг илэрхийлсэн энэхүү киноны хоёрдугаар ангийг хийхээр уран бүтээлчид нь сэтгэл шулуудсан гэнэ.

Тиймээс авьяаслаг жүжигчид y, найман жилийн дараа энэхүү киноны зураг авалтад дахин оролцохоор уригдсан төдийгүй сонирхолтой дурсамжуудаа ч эргэн нэг сануулаад авлаа. Өнгөрсөн хугацаанд цөөнгүй уран бүтээлээ үзэгч олонд хүргэж, өөрсдийн нэрийг урлагийн салбарт хэдийнэ таниулсан жүжигчин Э.Мөнхтөр, О.Цэнгэл нарыг өдгөө танихгүй хүн ховор биз ээ.

Харин тус киноны нөгөө хоёр цуврал дахин үргэлжлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд үзэгчдийн сэтгэлд хоногшсон сайн бүтээл гэдэг утгаараа зөвхөн эхний цувралын сэдвийг энэ удаад үргэлжлүүлэхээр болсон байх талтай гэнэ шүү. Сонирхуулахад, жүжигчин Э.Мөнхтөр болон О.Цэнгэл нар өнгөрсөн жил “Эр хүн болгож өгөөч” кинонд дурлалт хосын дүр бүтээж үзэгч олноо баярлуулсан билээ.

12987014_1590897614554741_5452798377218218587_n content_img_0061

эх сурвалж: www.zone.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …