Гамбууш, Н.Удвал сайдад голдоо ортол гомджээ

ganbuushМонгол гей эмэгтэйчүүдээс анх удаа харь орныг зорьж хүйсээ солиулан, бүр мөсөн эмэгтэй хүн болсон хэмээн ярьдаг Ганбууш буюу Ган-Од эрүүм мэндийн сайдад голдоо ортол гомдож яваа гэнэ.

Учир нь тэрээр уг мэс заслыг хийлгэхийн тулд байдаг бүхнээ баран байж харь орныг зорьсон байна. Ийнхүү өндөр үнэтэй хүйс солиулах мэс засалд орчихоод эх орондоо ирж Монголд хийх боломжгүй мэс заслын төлбөр болох 5 сая төрөгийг авах хүсэлтээ гаргасан боловч одоог хүртэл ямар ч хариу өгөөгүй байгаа аж.

Тодруулбал, Ган-Одын хийлгэсэн мэс засал нь манай эрүүл мэндийн хуулинд заасан гадаад оронд хийлгэсэн мэс заслын нөхөн төлбөр авах жагсаалтанд багтаагүй байдаг гэнэ. Тиймээс л түүнд эл 5 сая төгрөгийг нь өгөхгүй өдийг хүртэл сунжирч байгаа бөгөөд түүнд нөхөн төлбөр олгох эсэхийг ганц Н.Удвал сайд л шийдэх эрхтэй гэсэн байна. Харамсалтай нь сайд эмнэлгийн дарга нарын халаа сэлгээ хийх их ажилтай байгаа тул Ганбуушийн хүсэлтэд хариу өгөх зав зай алга гэсэн ажээ.

Т.Анир

Ugluu logo

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …