Женнифер Лопес болзоонд уригдав

4c6bfeaa55e9ec5bgreat
Дуучин, жүжигчин Женнифер Лопестой учрахыг нэлээн олон эрчүүд мөрөөддөг. Гэхдээ одоогоор Каспер Смарт гэгч бүжигчин залууд аз дайрч байгаа билээ. Тэгвэл түүний 23 настай шүтэн бишрэгч Лэн Сэнсон азаа үзэхээр шийдэж, дэлхийн хэмжээний одыг болзоонд урьсан хөгжилтэй видео бичлэг хийжээ.

Тэрхүү бичлэг дээр Лэн Лопес бүсгүйн дурлалт залуугийн үсний засалтыг дуурайж, түүн шиг байхыг хичээж, бүжиглэхийг оролдож байгаа нь харагдана. Цахим сүлжээ хэрэглэгчдэд Лэны энэхүү бичлэг ихэд таалагдсан учраас нэлээн олон хүн дуучин бүсгүйд шүтэн бишрэгчтэйгээ уулзахыг зөвлөх болжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Дөрвөн жилийн өмнө McDonalds-ийн хоолноос хүний мах илэрч байжээ

АНУ-ын хамгийн том сүлжээ түргэн хоолны газруудын нэг McDonalds –ийн бүтээгдэхүүнээс хүний мах илэрсэн гэж …