Дуучин Нара: Олны өмнө нүцгэлчихээд чи улс төрд орох эрхгүй гэж шууд хэлэх юм

12670639_894203207314362_5553446201328132921_nУрлагийн ертөнцөөс ганц бие ээжийн хувьд улс төрд орохоо мэдэгдээд байгаа дуучин Нара буюу Нарантуяа улс төрч имиджээ бүрдүүлжээ. Задгай хувцаслаж залуусын харцыг булаадаг, хүүхнүүдийг будалт үс засалтаараа хуйлруулдаг байсан дуучин маань хослол өмсөж даруухан будах болжээ. Улс төрд орно гэж зориг шулуудсанаас хойш ихээхэн шуугиан тариад байгаа түүнийг хэвлэлээр тайчигч байснаа тайлбарлахыг шаардсан хөтлөгч хүртэл байсан. Өнөөдрийг хүртэл хэл амнаас айлгүй эрс шийдэмгий байгаа бүсгүйг хагас нүцгэн зургаа цацсан гэж шүүмжлэв. Цахим хуудсаа идэвхитэй хөтөлдөг бүсгүй үүний хариултыг ч мөн өөрийн фэйсбүүк хуудсаараа өгчээ. “Нүцгэн биений тухай буюу “НУ И ЧТО?”

Цээж нүцгэн профайл зургаараа Фейсбүүкээ гоёсон залуу “Олны өмнө нүцгэлчихээд чи улс төрд орох эрхгүй?” гэж шууд хэлэх юм? Би гайхав???

Зарчмын хувьд тэр бид хоёрын зурагт ямар хол ялгаа байна аа? Мөн зураг авахуулах нь хүний сонгогдох эрхийг үгүйсгэх ямар факт, баримт болох бол???
Зураг бол хүний хувийн орон зайгаа уран сайхны илэрлээр баримтжуулж, дурсамжаа мөнхлөх нэг хэлбэр юм.

Миний хэрэндээ хичээж, одоо ч надад таалагддаг зургууд минь он цагийн элэгдэлд нөхөр ‪#‎Нарантуяагийн‬ хувийн өмч, сонирхол, дурсамж болохоос бус энэхүү зүйл дээр дөрөөлж Нарантуяаг буруутгах үндэслэл биш юм.

Би их зүйл уншаагүйгээ, хувийн амьдралаа цэгцлээгүйгээ, хичээгээд хичээгээд өөрийн санасандаа хүрч чадаагүйгээ, цаашид суралцах ёстой олон зүйл байгаа гэдгээ мэднэ. Тиймээ “Би мэдэхгүйгээ мэднэ”
Харин залуудаа авахуулсан зураг минь хэн нэгнийг буруу зан үйлд дуудаагүй, боломжийг хаагаагүй, эрхийг зөрчөөгүй, амьдралын хэв маягт нь халдаагүй тул БУРУУТГАХ ШАЛТГААН биш.

Тиймээ би хагас нүцгэн зургаа авахуулсан “НУ И ЧТО?”. Тэгээд юу гэж” хэмээн бухимдангүй санаа бодлоо илэрхийлэв.

1111

Дашрамд түүний улстөрч имиджийг сонирхуулья:

12909433_10207131489978509_7696717201933638025_o 12963500_1148470591852445_6786467159665017127_n 12990872_1151580541541450_5760103069697030072_n 13007188_1151490174883820_8717047946455171085_n 10177504_1707587759497596_5973302715635485468_n

Б.Нараа

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …