Зөн билэгч Мериллин Керо хүсэл биелүүлэх гурван ёслолыг заалаа

3sQopwLkЗөн билэгтэн Мерилин Керро ид шидийн тусламжтайгаар хүсэл мөрөөдлөө биелүүлэх таван арга хэлж өгчээ. Үүний тулд санаж төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх асар их хүсэл тэмүүлэл, айл бүрд байдаг энгийн хэдэн эд зүйл хэрэгтэй болно.
Тольны гайхалтай ид шидийн хүчний тухай их эрт дээр үеэс мэддэг байсан. Тольны тусламжтайгаар өөрийнхөө чин хүслийг биелүүлж болно гэж Мерилин Керро батлаад тухайн айлд нэлээд эртнээс байгаа хуучин толийг сонгож аваад гадаргуун дээр нь өөрийнхөө хүсэл мөрөөдлийг угааж арчихад ул мөр нь үлдэхээргүй тийм зүйлээр бичээрэй. Дараа нь цэвэрхэн устай аяга, эсвэл таваг аваад бичсэн хүсэл мөрөөдлөө угааж арилгаарай. Үлдсэн усыг нь хүсэл мөрөөдөлтэй тань холбоотой газарт аваачиж цацаж өргөөрэй. Хэрвээ бичсэн зүйл тань хэн нэгнээс шууд хамаарахаар бол үлдсэн усаа өөрөө уугаарай. Энэ арга богино хугацаанд хүсэл мөрөөдлийг тань биелүүлэхэд туслана.
Ямар нэг ажил хэргийн эхлэлтэй холбоотой хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд лонх шилтэй нэгэн ёслол хийнэ. Хоосон шилэн, боломжтой бол тунгалаг биш лонх сонгож аваарай. Ногоон өнгөтэй шилэн лонх сав илүү тохиромжтой байна. Лонх шилнийхээ амыг уруулдаа хүргээд хүсэл мөрөөдлөө чимээгүйхэн хэлээрэй. Дараа нь лонхоо сайтар таглаад хүсэл мөрөөдөл тань биелэх боломжтой тэр газар уруугаа авч явна. Тэр газраа хүрч очоод лонх саваа онгойлгох тохиолдолд хүсэл мөрөөдөл тань биелэнэ, эсвэл тухайн хүнд аз амжилт дуудна.
Лааны тусламжтайгаар ямар ч хүслээ биелүүлж чадна. Мерилин Керро лааны шид гайхалтай их хүчийг агуулдаг гэдгийг батлаад лаа ирээдүй хэтийн тухай мэдээлэл өгч, анагааж эдгээн, хүсэл мөрөөдлийг тань биелүүлж чадна. Энэхүү ёслолыг шинэ Саран гарах үеэр заавал хийдэг ёстой. Лаа аваад зүүгээр дээр нь өөрийнхөө хүслийг сийлж бичээд лаагаа асаан цонхны тавцан дээр тавиарай. Лаа өөрөө унтартал нь асаана. Үлдсэн лаагаа хүсэл мөрөөдлөө биелэх хүртэл биедээ авч яваарай. Харин хүсэл бүхэн тань биелэхийн цагт лаанаасаа үлдсэн хэсгийг галд хийгээрэй.
Эдгээр гурван ёслол тогтоогдсон ёс журмын дагуу хийгдэх ёстой. Ёслолын үеэр хэлэх, бичих хүсэл мөрөөдлөө оновчтой товч тодорхойлох хэрэгтэй. Ёслол хийх байр, орчинд хүн заавал ганцаараа байх ёстой. Харин хамаг хаалга цонх хаалттай, гадны ямар ч чимээ санаа бодлыг сарниулахгүй байхаар урьдчилан бэлтгэсэн байгаарай. Амжилтын хамгийн гол үндэс нь хүсэл мөрөөдөл минь заавал биелнэ гэдэгт чин сэтгэлээсээ хүчтэй итгэлтэйгээр хандах явдал гэж Мерилин Керро үздэг гэнэ.
“Зөн билгийн тулааны” 14 дэх удаагийн шилдэг оролцогчдын нэг Мерилин Керро далдыг хардаг, мэргэ төлөг хийдэг бөгөөд ид шидийн аливаа арга засал, ёслолд лаа, хутга, толь гэх мэт зүйлийг байнга хэрэглэдэг. Энэ бүгд өөрийнх нь хэлж байгаагаар жинхэнэ гайхамшигийг бүтээх хүчтэй энергитэй гэнэ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …