55 насандаа 3 ихэр төрүүлэв

3e6e2ceab56169bfgreat
Их Британийн Линкольншир гүнлигийн оршин суугч 55 настай эмэгтэй тус улсын гурван ихэр хүүхэд төрүүлсэн хамгийн өндөр настай ээж болжээ. Тэрбээр хиймлээр үр шилжүүлэн суулгах, амаржих ажиллагаанд нийтдээ 21 мянган доллар зарцуулсан байна. Шэрон Каттс гэдэг энэ эмэгтэй Кипр арал дээрх нэгэн туршлагатай эмнэлэгт үр шилжүүлэн суулгуулах ажилбарыг хийлгүүлсэн аж.

Их Британийн нутаг дэвсгэр дээр ийм ажилбарыг 42-оос доош насны эмэгтэйчүүдэд хийдэг юм. Эмч нар айж, түгшиж байсан ч Каттс бүсгүй хийсвэр хийлгэх замаар эрүүл саруул гурван хүүхэд төрүүлж чадсан байна. Хүүхдүүд нь түүнийг залуулаг байдалтайгаар хараасай гэсэндээ энэ эмэгтэй амаржихаасаа өмнө нүүрэндээ үрчлээ арилгах тарилга хийлгэжээ. Энэ эмэгтэй дөрвөн хүүхэд, гурван ач, зээтэй гэнэ. Мөн тэрбээр 40 настай эртэй үерхэж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …