Солиотой шинжлэх ухаан: Дэлхийг үл үзэгдэгч нөмрөгөөр хучна

Нью-Йоркийн Колумбын их сургуулийн одон орон судлаач профессор Дэвид Киппинг дэлхийг харийнхнаас хамгаалах ёстойг учирлаад тэдний хараанаас эх гарагаа нуух шинэ санааг дэвшүүлжээ. Түүний үзэж буйгаар лазерийн тэсрэлтийг ашиглан лазерийн гэрлийг задгай сансарт цацаж, дэлхийг тойруулан хучиж, сансрын хаанаас ч дурандсан харагдахааргүй болгох боломжтой гэлээ. Уг халхавч нь нарнаас дэлхий дээр ирж, буцаж ойж байгаа гэрлийг хаах аж.

Профессорын үзэж буйгаар НАСА-гийн сансрын Кеплер дуран авай гэхэд л сүүлийн жилүүдэд эх гарагаас нь ялгарах гэрлийн тусгалыг ашиглан 1000 гаруй гараг шинээр нээгээд байгаа учраас харийнхан манайхтай ижил технологиор дэлхийг маань илрүүлэх магадлал өндөр байгаа гэнэ. Ийм учраас 30 мегаваттын лазер гэрлийг жилд нэг удаа 10 цагийн хугацаатай тэсрэлт үүсгэх аргаар задгай сансарт цацаж, нарны гэрлийн буцаж ойсон туяаг хаах юм байна.

 эх сурвалж:zaluu.com

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …