Монголоо “аврах”-аар Монголчууд сэрж байна

UIL YAVDAӨнгөрөгч  3  хоногт  улс төр, нийгмийн  амьдралд “халуухан” гэмээр үйл явдлууд ар араасаа үргэлжиллээ.

3 сарын 29-ны өдөр Засгийн газрын 11 байрны дугуй танхимд  “Эдийн засгаа аварья” Нээлттэй уулзалт хэлэлцүүлэг болжээ. Тус хэлэлцүүлгийн хүрээнд  бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшилийнхэн,  эдийн засгийн салбарынхан  нэг дор чуулж “хэвтрийн дэглэмд” орсон улс орныхоо эдийн засгийг  эрх баригчдаас  хэрхэн аврах тухай хэлэлцжээ. 617133a5a95a2527originalТэд Төрийн ордонд ямар ч сүржин нэртэй даржин уулзалт арга хэмжээ зохион байгуулаад Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхгүй гэдгийг онцлон хэлж байсан бол маргааш өдөр нь буюу 3 сарын 30-ны өдөр нь Монголын эдийн засгийн форум 2016 “Сургамж, сорилт, шийдэл” сэдвийн дор төрийн ордонд сүр дуулиантай болсон.

“Эдийн засгаа аварья” Нээлттэй уулзалт хэлэлцүүлгийн үеэр 2017 оноос эхлэн Бондын хүүгийн өрийг хэрхэн барагдуулах вэ гэдэг асуултын хүрээнд ярилцаж, жирийн иргэдийн хувьд  төр засгийнханы  тавьсан  бондын хүүг бодохтой манатай явна. Банкны, цалингийн, тэтгэврийн малчны зээлээ яаж төлөх вэ гэж толгой гашилгаж суугаа хүмүүст бондын хүүгийн тухай зав алга. Гэвч өнөөдөр Монгол Улсын нийт гадаад өр 21.6 тэрбум ам.долларт хүрчилсэн, үүнийг монголын нийт иргэдэд хуваан авч хэлбэл дөнгөж төрсөн нярайгаас настан буурал хүртлээ хүн тус бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо гэсэн үг хэмээн халаглацгааж байлаа. Энэ үеэр Эдийн засагч Н.Дашзэвэг: “Ард түмэн маш хүнд байдалтай  амьдарч байна. Амьжиргааны төвшин, цалин, тэтгэвэр, тэтгэмж хоёр дахин уналаа. Төрийн байгууллагын цалин 6-10 хувь өссөн. Хувийн байгууллага дээр бол өсөөгүй. Өнгөрсөн дөрвөн жилд тэтгэвэр 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Дунджаар манай иргэдийн амьжиргааны бодит орлого 30 хувиар уначихсан байгаа. Килограммын эдийн засгаас граммын эдийн засаг руу орчихсон байгаа. Төсвийн алдагдал 1.1 их наяд төгрөг болсон. Манай эдийн засаг үндсэндээ муу байна. Дээр нь 2017, 2018 онуудад бондуудын хүүг төлж эхэлнэ. Төлөх эх үүсвэр огтхон ч харагдахгүй байна. Замд оруулсан бондын мөнгө 20 жилийн дараа эргэж ирэхгүй. Эцэстээ улсын төсөв дээр бууна шүү дээ” гэлээ.

1557Тэгвэл энэ үеэр “Эвлэн мандуулах хүч” нэгдэлээс Улс орноо цөмийн хаягдлын хогийн цэг болгохгүйн төлөө тэмцэх тэмцлийн хүрээнд жагсаал хийж, төрийн ордоны орчимд  “шар нунтаг” цацсан нь Төрийн ордны хамгаалалтын алба болон Цагдаа, Онцгой байдлын албыг бяцхан түгшээгээд авав. Үнэн хэрэгтээ тус нэгдэлийнхэн Уран буюу цацраг идэвхит шар нунтагийг орлуулан 100 айлаас худалдан авсан өнгөтэй хуурай будаг  цацсан юм билээ.

1e8mroegs7gdum3qgjea40s4ftМөн өдөр УИХ-ын  дарга З.Энхболд  УИХ-ын  ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар болсон ч гишүүдийн ирц хүрэхгүй байгаа шалтгаанаар нэгдсэн хуралдаан  хийж  чадахгүйд хүрч хуралдаан хойшилсоор байна.3

Тэгвэл өчигдөр буюу  3 сарын 30 –ны өдөр   Монголын эдийн засгийн форум 2016 “Сургамж, сорилт, шийдэл” гэсэн сүржин нэр, даржин уриан дор  Төрийн ордонд бараг оролцогчгүй шахам эхлэсэн. Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус форумд оролцон хэлсэн үгэндээ: “…Байгалийн баялгаа бус бусад салбараа өөд татаж, солонгоруулах хэрэгтэй нь ойлгомжтой боллоо.  Монголын эдийн засгийг ийм байдалд оруулсан чөтгөрийн тойрог биднийг мөхөлд хүргэж байна. Эдийн засгийн хямралыг давж, шинэ гарц, шийдэл олохын тулд чөтгөрийн тойргийг бид өнөөдөр тасалъя“ хэмээн ихэд хожуу ухаарсан янзтай үг нэлнэ билээ. Уг нь улс орныг хөгжүүлэхэд дан ганц байгалийн баялаг биш аж үйлдвэрлэл, шинжлэх ухаан, техник технологи, хөрөнгийн зах зээл, инноваци гээд олон хүчин зүйл нөлөөтэй гэдгийг мань Ерөнхий сайд сая л  гүнзгий ухаарч байгаа болтой юм ярина билээ.74eb643e9c76a84a3ee4cd556de920ff

Ерөнхий сайд тэргүүтэй сайд дарга нарын  ажил нь урагшладаггүй, ач холбогдол нь харагддаггүй эдийн засгийн форумаа төрийн оронд хийж байхад  Тусгаар тогтнолын талбайд УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга  Х.Баттулга “Жудагт Монгол” холбоотой хамтран “Эв нэгдэл”-ийн хөдөлгөөнийг зохион байгууллаа. “Эв нэгдэл” хөдөлгөөний гол  зорилго нь өнөөгийн Монголын нийгэмд үүсээд буй шударга бус байдал, улс төрийн буруу шийдвэр зэрэг асуудлуудыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэх явдал гэсэн юм.

Энэхүү хөдөлгөөний үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга МАН, АН-ны нэр бүхий УИХ-ын гишүүдийг  дахин сонгохгүй байхыг индэр дээрээс олон нийтэд уриаллаа.b892820d98baa1cd7d5f0e7a8b95b839

Түүнтэй зэрэгцэн  “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд  “Монголоо аваръя” хүмүүнлэг иргэний хөдөлгөөний залуус хэвлэлийн хурал зохион байгуулж мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ: “Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна, үүний буруутай шалтгаан бол өнөөгийн улс төрөөс хамааралтай гэдгийг хүн бүр хэлж байна. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтон, өрнөөс өрний хооронд өдөр хоногуудыг өнгөрөөж байна. Иймд бидний хэсэг нөхөд анх  саажилттай хүүхдүүдэд туслах зорилгоор сайн дураараа санаачлан байгуулж байсан “Монголоо аврах хөдөлгөөн”-өө өргөжүүлж улс орны хөгжлийн төлөө өөрсдийнхөө  дуу хоолойг хүргэхээр зохион байгуулалтанд орж нэгдэж байгаа юм. Залуус бид өнөөгийн нийгмийн ийм дүр төрхийг хараад гараа хумхиад зүгээр суух биш эх орныхоо хөгжлийн төлөө иргэд олон нийтийг уриалахаар Монголоо аврая хөдөлгөөнийг санаачлан байгуулж байна гэлээ. Тус хөдөлгөөний зүгээс Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан

1.Өнөөдөр нэг  монгол хүнд хэдэн төгрөгний өр  ноогдож байгаа вэ?

2.Монголчууд нийтээрээ хэзээ ажилтай болж, ядуурлаас гарах вэ?

3.Монголчууд бид хэзээ Эх орондоо хүн шиг сайхан  амьдрах вэ? Гэсэн гурван асуултыг тавьж байгаа бөгөөд  Монголоо аврах дээрх гурван асуултын хариултыг  2016 оны 04 сарын 12-ний 12:00 цагаас төр засгийн удирдлагуудаас авах болно гэдгээ хэлээд Төрийн ордонд аваачиж асуултаа гардуулан өглөө.
“Монголоо аврах хөдөлгөөн”-ийхөн Төр засгийн удирдлагуудад хүргүүлсэн дээрх 3 асуултыг Монгол улсын жирийн иргэд, олон нийтээс давтан асууж, хариултыг нь авч, хариуцлага алдсан эздийг нь олж, улс орны хөгжлийг доройтуулсан асуудлаас гарах гарц шийдлийг олохын төлөө тууштай тэмцэх болно” гэж мэдэгдлээ.

Ийнхүү Монгол сэрж байна, эрдэмтэд, эх орончид, залуус Монголоо аврахаар сэргэж эхлэлээ. Эдийн засгаа доройтуулж, улс эх орноо өрийн дарамтанд оруулсан Засаг төрийн буруутай бодлогыг шүүмжлэх эрүүл хандлага газар авлаа.

Тэмцдэггүй ард түмэн мөхөж, урсдаггүй ус ширгэдэг гэдэг. Хувийн эрх ашгаа эн түрүүнд тавьдаг эрх мэдэлтгүүдтэй сонгуулийн аргаар тэмцэх ёстой гэдгээ Монголчууд бид асар өндөр үнээр  одоо л ухаарч байгаа бололтой.

Ц.Мөнх

Ugluu-logo

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …