Уул уурхайн яам Канадын МЕРИТ төсөлтэй хамтран ажиллана

5h6giupgu0jlgjbtt6noeu64vf_b_200x200Монгол Улсын Уул уурхайн яам  болон Эрдэс баялгийн менежментийг институцийн өөрчлөлт хийх замаар сайжруулах санаачлага Канадын консорциумийн хооронд төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулав.

Санамж бичигт Уул уурхан яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг болон Канадын МЕРИТ төслийн удирдагч Синди Фэйр нар гарын үсэг зурав.

Эрдэс баялгийн менежментийг институцийн өөрчлөлт хийх замаар сайжруулах санаачлага /ЭБМСС/ нь Канадын Мэргэжлийн Үйлчилгээний Байгууллага /CESO/  болон Канадын Дэлхийн Их Сургуулийн Үйлчилгээ /WUSC/ хөгжлийн хоёр түншүүдээс бүрдэх Канадын консорциум бөгөөд төсөл санхүүжүүлэгч Канад Улсын Гадаад хэргийн яамны Глобал хэргийн газартай 2016-2022 оны хооронд 6 жилийн хугацаатай чадавхийг бэхжүүлэх, сургалт зохион байгуулах төсөл хэрэгжүүлэхээр 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Гэрээ байгуулсан болно.

Талууд яам болон бусад холбогдох Монгол Улсын Засгийн газрын агентлагуудын чадавхи бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжилд таатай орчин бүрдүүлэхийн тулд эрдэс баялаг, эрчим хүчний салбарын зохицуулалт, захиргаа, үйл ажиллагааны систем сайжруулахад хамтран ажиллах замаар Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн боломжуудыг сайжруулахад хувь нэмэр оруулахыг зорино.

Үүний тулд Талууд 6 жилийн хугацаатай техникийн туслалцааны  хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд урт хугацааны түншлэлийг хангах хүчин чармайлт, үйл ажиллагаагаа уялдуулахаар тохиров. Техникийн туслалцааны хөтөлбөр нь УУЯ болон Засгийн газрын холбогдох байгууллагууд эрдэс баялагийн тогтвортой, үр дүнтэй, ашигтай менежментийг хөгжүүлэх чадавхийг бэхжүүлнэ.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …