Обамагийн охин алдарт жүжигчинг өдөв үү

40e8b4c7009827b8original (1)
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хоёр охинтой. Том охин Малиа Обама нь эдүгээ 17 настай бол бага охин Саша нь дөнгөж 14 настай юм.  Тэгвэл дэлхийн хүчирхэг гүрний удирдагч гэр бүлийнхээ хамтаар өнгөрөгч долоо хоногт Канадын шинэхэн Ерөнхий сайд Жастин Трудеаугийн хүндэтгэлийн оройн зоогт уригдан оролцсон байна.

Энэхүү хүндтэй хүндэтгэлийн ёслолд урлаг соёлын олон алдартнууд хүрэлцэн ирсэн байсан бөгөөд жүжигчдээс дөрвөн эрхэм хүрэлцэн ирсэн байжээ. Тэдний нэг нь жүжигчин Райан Рейнольдс байв. Эцгээ АНУ-ын төрийн тэргүүний албан тушаалд томилогдсоноос хойш анх удаагаа улстөрийн хэмжээний оройн зоогт уригдан оролцсон 14 настай Саша Обама энэ үеэр жүжигчин Райан Рейнольдстой цөөн хором уулзаж ярилцсан байх юм. Инээмсэглэн жүжигчин залуутай ярилцах охины цаад талд эгч Малиа Обама нь зогсч байх бөгөөд тэрбээр эрхий хуруугаа гозойлгон амжилт хүсч буй байдлыг харуулсан гэрэл зураг сошиал медиагаар тарж эхэлсэн юм.

Интернэт хэрэглэгчдийн зүгээс тус зургийг янз бүрээр л хүлээн авч байна. Холливудын царайлаг жүжигчдийн нэг болох Райан Рейнольдс амьдралынхаа туршид хоёр удаа гэрлэж явсан нэгэн. Эдүгээ 40 настай тэрбээр 2008 онд Скарлетт Иоханссонтой гэрлэж байсан ч, удалгүй салсан байдаг. Харин 2012 онд жүжигчин Блейк Лайвлитай гэр бүл болсон билээ.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Жастин Бибер мерседес бенз машинаа Зул сарын баярт зориулж чимэглэжээ

23 настай дуучин Жастин Бибер өөрийн мерседес бенз  G-Class SUV загварын машинаа Зул сарын баярт …