Дархан: Хүүхэд хөгжлийн ордны шав тавих ёслол боллоо

IMG_61503 сарын 11-ны өдөр буюу Хаврын дунд цагаагчин туулай сарын билэгт сайн өдөр Дархан хотынхоо хойч ирээдүйн хөгжих суралцах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор сүндэрлүүлэх гэж буй Хүүхэд хөгжлийн ордны шавыг тавьлаа. Шав тавих ёслолд аймгийн Засаг дарга А.Энхболд, ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар, Дэлхийн зөн Швейцарийн Монгол улсыг хариуцсан захирал Жайнина Коста нарын холбогдох албаны удирдлагууд болон Дархан сумын иргэдийн төлөөлөл, Ерөнхий боловсролын 15, Жигүүр цогцолбор сургуулийн сурагчдын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр аймгийн ЗДТГазар, Дэлхийн зөн олон улсын байгууллагууд, байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт болон “Хүүхэд хөгжлийн ордон”-д хөрөнгө оруулах, хамтран ажиллах гэрээг албан ёсоор үзэглэсэн билээ. Хүүхэд хөгжлийн ордны барилга нийт нэг тэрбум 53 сая төгрөгийн өртөгөөр баригдах бөгөөд барилгын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтыг 4 дүгээр сард зарлагдах юм. Улмаар 5 дугаар сард Хүүхдийн ордны барилгын ажил эхэлнэ.  Ингээд ирэх намар ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: http://darkhan.gov.mn/

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …