Малчдын 10 хувийн зээлийг энэ сарын 15-наас олгоно

0f99fb4fef0a54ca42ead78d3728b0641720e84fЗасгийн газрын хуралдаанаар малчны зээлийн хүүг 10 хувь болгон бууруулах шийдвэр гаргасан. Зээлийн хүүг бууруулснаар малчдын зээлийн хүүгийн ачаалал багасч, ахуй амьдрал болон үйлдвэрлэл эрхлэхэд нь ихээхэн дэм болох ба малчдын орлого тогтворжиж, мал аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшлэх боломжтой  юм. Тэгвэл малчдын хүсэн хүлээсэн энэхүү 10 хувийн зээлийг энэ сарын 15-наас өгч эхлэх болсон байна. Энэ зээл нь малчдын үйлдвэрлэлээ өргөжүүлэн, хөгжүүлэхэд зориулагдах юм байна. Зээл авахад гурван шалгууртай аж. Нэгдүгээрт малын эрүүл мэндийн графикт ажлуудыг хийсэн байх ёстой. Мөн тарилга вакцинжуулалтад хамруулж мал эмнэлэгтэйгээ байнгын хамтарч ажиллан, мал үржлийн багаар хянуулдаг байх шаардлагатай. Хоёрдугаарт, тухайн малчин эрүүл мэндийн болон нийгмийн даатгалаа төлж бөглүүлсэн байх хэрэгтэй гэнэ. Гуравдугаарт, Малчин дансаараа гүйлгээ хийдэг гэсэн шаардлагуудыг тавиад байгаа аж. Эдгээр шаардлагыг хангасан малчныг үйлдвэрлэгч хэмээн үзэж 10 хувийн хүүтэй зээлд хамруулах бүрэн боломж энэ сарын арванаас нээгдээд байгаа юм.

Эх сурвалж: Ugluu.mn

Санал болгох мэдээ

Энэ сарын 17-ноос цас орж, эрс хүйтэрнэ

11 дүгээр сарын 18-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байх тул тал хээрт …