Турк улсад тэтгэлгээр суралцахын тулд дараахь шаардлагыг биелүүлсэн байна

Өнөөдөр Бүгд найрамдах Турк Улсын Элчин Сайдын Яам, Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс Турк улсад баклавар, магистр, докторын зэрэг хамгаалах тэтгэлэгт хөтөлбөрийн талаар хийх хэвлэлийн бага хурал хийлээ.

8d9322e8449fa615originalХэвлэлийн хурлын үеэр Туркэд төсгөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч С. Анхсайхан, Туркийн ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Г.Од-Эрдэнэ, Туркийн ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга Хилал Изжи нар Турк Улсын Засгийн газрын тэтгэлэг, Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Истанбулын Их сургуулийн гадаад оюутны шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

2016 онд БНТУ-д тэтгэлгээр дээд боловсрол эзэмших хүсэлтэй оюутан залуусыг ирэх даваа гарагаас бүртгэж эхэлнэ. Цахим бүртгэл энэ сарын 29-нөөс ирэх сарын 31 хүртэл үргэлжлэх юм. Тус улсад бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалах хүсэлтэй иргэд зөвхөн цахимаар хүсэлтээ илэхийлэх бөгөөд шуудангаар илгээсэн захидлыг хүлээн авдаггүй.

Ингэхдээ хүн бүр өөрт тохирох зөвхөн нэг хөтөлбөрийг л сонгоно.

БНТУ-ын ихэнхи дээд сургуулиуд Турк хэл дээр сургалтаа явуулдаг. Цөөн сургууль англи, франц, араб хэл дээр сургалт явуулдаг юм. Хэрэв эдгээр хэлээр Турк Улсад дээд боловсрол эзэмшихийг хүсвэл та олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх сертификат эзэмшсэн байх ёстой.

Мөн дээрх хэлээр Турк Улсад дээд боловрол эзэмших байсан ч эхний нэг жилд заавал Турк хэлний бэлтгэл ангид суухыг анхаарна уу. Үүнд Турк хэлийг бүрэн эзэмшсэн, гадаад оюутнууд хамаарахгүй. Хэлний бэлтгэлээ амжилттай төгссөн оюутнууд чухам аль их дээд сургуульд элсэн суралцахаа сонгодог. Хэрэв аль ч их дээд сургууль таны хүсэлтийг хүлээн авахгүй бол тухайн суралцагчийг БНТУ-д тэтгэлгээр үргэлжлүүлэн сургах боломжгүй.

-ТЭТГЭЛГИЙН ХАМРАХ ХҮРЭЭ-

• Сар бүрийн тэтгэлэг (баклаврын оюутанд сар бүр 600 турк лир, магистрын оюутанд 850, докторын зэрэг горилж буй бол 1.200 турк лир олгоно)

• Их сургуулийн төлбөр

• Нэг жил Турк хэлний бэлтгэл ангид суралцах төлбөр

• Дотуур байраар хангах

• Хоёр талын онгоцны тийз

• Эрүүл мэндийн даатгал

-ЭНЭ ТЭТГЭЛЭГТ ХЭН ХҮСЭЛТ ГАРГАХ БОЛОМЖТОЙ ВЭ? БАКАЛАВРЫН ОЮУТНУУД-

olloo_mn_1452846073_zurag-720x320

• БНТУ-ын иргэн биш байх (Одоо эсвэл өмнө нь БНТУ-ын иргэн байсан бол хүсэлтийг хүлээн авахгүй)

• Хүсэлт гаргах үедээ БНТУ-ын аль нэг их дээд сургууль болон сургалтын хөтөлбөрт өмнө нь хамрагдаагүй байх

• Энэ хичээлийн жилийн төгсгөлд ахлах сургууль эсвэл түүнтэй ижил түвшний боловсролын байгууллагын төгсөгч байх

• 1995 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн байх

• Дүнгийн жагсаалт, ахлах сургуулийн гэрчилгээ, өөрийн орны болон олон улсын элсэлтийн шалгалтад орж, амжилт үзүүлсэн байх (эрүүл мэндийн чиглэлээр элсэн суралцахаар шалгалт өгсөн бол 90 хувийн, бусад чиглэлийн элсэн суралцагсад дор хаяж 70 хувийн амжилт үзүүлсэн байна)

• Сурч боловсроход нь саад болох эрүүл мэндийн шалтгаангүй, эрүүл байх байх зэрэг юм.

• Магистр болон докторын зэрэг горилогчдод тавих шаардлага болон БНТУ-ын Засгийн газрын тэтгэлгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол та  http://www.turkiyeburslari.gov.tr цахим хуудсанд хандаарай. Уг цахим хуудаснаас Та англи, турк хэлээр мэдээлэл авах боломжтой юм байна.

Эх сурвалж: http://www.turkiyeburslari.gov.tr

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …