“Атганд үлдсэн эрдэнэ” кино холливудын стандартаар бүтээгджээ

“Хувьсал” продакшны дэлгэцийн 4 дэх уран бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” УСК-ны хэвлэлийн бага хурал сэтгүүлч болон үзэгчдийн дунд нээлттэй болж өндөрлөлөө.

98eeeb69e9eb46ee03949a8f5f6e9093_x3 (2)

Тус хэвлэлийн бага хуралд хамтран ажилласан нийт уран бүтээлчид болон Америкийн кино зураглаачдын холбооны ASC тойргийн дарга Saul Molina, “616 Music Lab” студийн дууны найруулагч Recardo Mejia нар хүрэлцэн ирж сэтгүүлчдийн сонирхсон асуултанд дэлгэрэнгүй хариулт өглөө.

“Атганд үлдсэн эрдэнэ” УСК нь Монголдоо анх удаа холливуудын өнгө шүүлт, дууны найруулга, кино театрын стандарт бичлэг дээр бүтээгдсэн гэдгээр онцлог аж.

Киноны нээлт ирэх сарын 5-ны 16:00 цагаас “Хүннү Молл”-ын их танхимд болох бөгөөд үзэгч та бүхэн хамтдаа нээлтийн үзвэрийг үзэх боломжтой юм. Нээлтийн тасалбар цөөн тоогоор гуравдугаар сарын 1-ээс худалдаанд гарч эхлэх ажээ.

эх сурвалж: Mnb.mn

Санал болгох мэдээ

Хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 08-наас 12-ны өдрүүдэд 241 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …