Харү башёд манай найман бөх барилдана

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын барилдаан буюу Харү башёгийн эрэмбэ гарлаа. Энэ удаагийн башёг мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлэн барилдана. Баруун талаас Хакухо аварга босох ба Какүрюү аварга зүүнээс босох юм байна. Энэ удаа дээд зиндаанд манай найман бөх барилдана.

05_Hakuho-Aoiyama

Гэмтэлтэй байсан озеки Тэрүнофүжи энэ башёд барилдахаар болсон байна. Харин Ичиножёо А.Ичинноров маэгаширагийн 11-т эрэмбэлэгджээ. Озеки нарыг Котошёогикү тэргүүлж байна.

Дэд зиндаанд манай долоон бөх хүч үзэх юм. Энэ зиндааг Сэйро Э.Өнөболд зүүний нэгээс тэргүүлж байна. Мөн ахмад бөх Асасекирюү барууны хоёрдугаарт бичигдэн бусад бөхчүүдээ манлайлжээ. Харин Макүшитад манай зургаан бөх барилдах юм байна.

Эх сурвалж: Үндэсний олон нийтийн телевиз

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …