Нүүрс шингэрүүлж бензин гаргах үйлдвэрийн төслийн СШ-ыг зарлалаа

nuurs shingeruulj  Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд 2011 оны 10-р сарын 13-ны өдөр байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс нүүрс шингэрүүлж бензин гаргах үйлдвэрийн төслийг тус улсын технологийг ашиглан хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Энэ хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам Нүүрс шингэрүүлж бензин гаргах үйлдвэрийн төслийн сонгон шалгаруулалтыг өнөөдрөөс зарлалаа.

Нүүрс шингэрүүлж бензин гаргах үйлдвэрийн төслийн сонгон шалгаруулалтын зарлал

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 7-р сарын 6-ны өдрийн 246 дугаар тогтоолыг үндэслэн, Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд 2011 оны 10-р сарын 13-ны өдөр байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс нүүрс шингэрүүлж бензин гаргах үйлдвэр (“НШБГҮ”)-ийн төслийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын үндсэн технологийг ашиглан (“Төсөл”) хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар ажиллаж байна.

Дээрх санаачлагын дагуу Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам (“Яам”) уг төслийн бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий төслийн нэгж байгуулсан бөгөөд НШБГҮ-ийн төслийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авах сонирхол бүхий хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

НШБГҮ-ийг Монгол Улсад байгуулахаар үйл ажиллагаа явуулан төсөл хэрэгжүүлж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хувийн компани буюу хувийн компаниудын консорциум нэгдэл нь оролцох сонирхолоо илэрхийлэх боломжтой.

Сонирхсон хуулийн этгээд уг төслийн сонгон шалгаруулалтын ерөнхий болзолыг хангахын тулд дараах холбогдох материалыг ирүүлнэ үү. Үүнд:

  • НШБГҮ-ийн төслийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл (“ИнфоМемо”)
  • НШБГҮ-ийн төслийн танилцуулга
  • Үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эд нийлүүлэх болон үйлдвэрлэгдэж гарсан эцсийн бүтээгдэхүүнийг борлуулах хүрээнд гуравдагч талуудаас хүлээн авсан тус тус сонирхолын бичиг (бичгүүд)
  • НШБГҮ-ийн төслийн санхүүжилтийн сонирхолын бичиг (бичгүүд)
  • ХБНГУ-ын бүртгэлтэй үндсэн технологи нийлүүлэгч хуулийн этгээдийн зүгээс гаргасан сонирхолын бичиг (ашиглах технологийн дэлгэрэнгүй танилцуулгын хамт)
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, харьялах татварын албаны тодорхойлолт
  • Санхүүгийн чадавхи (аудитаар баталгаажсан сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан)

Холбогдох материалыг дугтуйд битүүмжлэн, “НШБГҮ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОХ ТУХАЙ” болон “2013.08.09-ийн 14:00 цагаас өмнө ОНГОЙЛГОХЫГ ХОРИГЛОНО” мэдээллийг дугтуйны гадна талд бичнэ үү. Холбогдох материалыг монгол, англи хэл дээр тус тус бэлдэж 2013 оны 8-р сарын 9-ны өдөр 14:00 цагт доорх хаяг дээр биечлэн ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахгүй бөгөөд онгойлгоогүй байдлаар нь хуулийн этгээдэд буцаах болно.

Сонгон шалгаруулалтын анхан шатны дэлгэрэнгүй жагсаалтад орсон компаниуд нарийвчилсан шалгуур үзүүлэлтүүдийг агуулсан төслийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авах эрхтэй болно.

Нэмэлт лавлагаа авах шаардлагатай тохиолдолд 2013 оны 8-р сарын 2 өдрийн 18:00 цагаас өмнө бичгээр (цахим хаяг/факс) хандана уу.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам
Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн төслийн нэгж
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө -16 “а”, Засгийн газрын 9 дүгээр байр

Утас/Факс: (+976) 51-262204 | Цахим хаяг: pmu@mofa.gov.mn | Цахим хуудас: www.mofa.gov.mn

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …