Дүүргийн ИТХ-ын ээлжит 3-р хуралдаан боллоо

duurgiin  Багануур дүүргийн ИТХ-ын ээлжит 3-р хуралдаан хуралдаж байгаа талаар бид өчигдрийн мэдээгээр хүргэсэн билээ. Хуралдаанаар 2012 оны төсвийн гүйцэтгэл, 2013 оны төсөвт өөрчлөлт оруулах, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд ИТХ-ын төлөөлөгч М.Гончигжав энэ оны 1-р сарын 07-ны өдөр МАН болон АН-ын гэрээг дүгнэх асуудлыг энэхүү хуралдаанаар хэлэлцүүлэх горимын саналыг гаргаснаар хурал дээрх асуудлуудыг 6 цагийн турш хэлэлцэн шийдвэрүүдийг гаргалаа. ИТХ-ын чуулганд МАН-аас сонгогдсон төлөөлөгчид хүрэлцэн ирээгүйгээс хуралдаан даргалагчийг хуулийн дагуу сонгон дүүргийн АН-ын дарга, ИТХ-ын төлөөлөгч Б.Бямбадорж хуралдааныг даргалан явуулсан байна. Хурлаар 2012 оны төсвийн гүйцэтгэлийг баталж, 2013 оны төсөвт өөрчлөлт оруулсан, бол Өмч газрын харилцааны албанаас оруулж ирсэн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг мөн хэлэлцэн баталлаа.

Мөн хуралдаанаар ИТХ-ын төлөөлөгч М.Гончигжавын гаргасан горимын саналыг дагуу хоёр намын гэрээг дүгнэх асуудлыг хэлэлцэн “Дүүргийн ИТХ-ын үйл ажиллагааг хуулийн хүрээнд хэвийн явуулах тухай” 04 дугаарын тогтоол гаргасан байна.Энэхүү тогтоолд “2012 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хуралдсан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааны 03 тоот тогтоол, Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг биелүүлж, дүүргийн иргэдийн нийтлэг эрх ашиг, хөгжил дэвшлийн төлөө нутгийн өөрөө удирдах байгууллага боло Дүүргийн иргэдийн хурлын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж, 2013 оны эхний хагас жилд ИТХ-ын үйл ажиллагаанаас үүссэн орон нутгийн хөгжлийн сан, улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 15 тэрбум 458 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлын хохирлыг богино хугацаанд арилгаж ажиллахыг Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Бямбадоржид даалгасугай” хэмээн дурдсанаас гадна хоёрдугаарт “Дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга М.Даваасүрэн нь ИТХ-ын шийдвэр, тогтоолыг удаа дараалан албажуулахгүй, эс үйлдлээрээ төрийн ажлыг гацааж зогсоож байна хэмээн үзэж, ИТХ-ын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахын тулд М.Даваасүрэнд хадгалаждаж буй тамгыг хүчингүй болгож, тамгыг дахин хийлгэхийг хурлын дарга Б.Бямбадоржид үүрэг болгосугай” гэжээ. Мөн гуравдугаарт “Улс төрийн нэг намын эрх ашгийн төлөө Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Засаг дзахиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс дүүргийн иргэдийн нийтлэг эрх ашгийг зөрчсөн ИТХ-ын ажлын албаны дарга, төрийн албан хаагч М.Даваасүрэнд хуулийн хариуцлага тооцохыг хурлын дарга Б.Бямабдоржид үүрэг болгосугай” гэсэн байна.

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …