БНСУ-ын засгийн газрын магистр, докторын тэтгэлэг зарлагдлаа

koreastudy132016 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр Монгол улсаас магистр, докторын зэрэгт суралцах оюутны өргөдөл материалыг 2016 оны 3 дугаар сарын 3-наас 10-ны өдрүүдэд хүлээн авах батус хөтөлбөрт нийт 5 хүнийг сонгон шалгаруулах тул сонирхож буй оюутнууд дээрх хугацаанд БНСУ-ын Элчин сайдын яаманд материалаа ирүүлнэ үү. Тус хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан журмыг 2016 KGSP-G Application Guidelines (Korean/English) гэсэн хавсралтаас үзэхийг хүсье                                                                                                                                                                                      1.Иргэншил

  • Өргөдөл гаргагч оюутан өөрөө болон эцэг эх хоёулаа Монгол улсын харъяат иргэн байна.

2.Нас

  • 2016 оны 9 сарын 1-ний байдлаар 40 хүртэлх насны иргэд (1976 оны 9 сарын 1-нээс хойш төрсөн иргэд)  

3.Боловсролын байдал

  • 2016 оны 8 сарын 31-ний байдлаар баклавар эсвэл магисрын зэрэг хамгаалсан болон төгсөх гэж байгаа оюутан
  • Төгсөх ангийн оюутны хувьд материал өгөх үедээ төгсөх гэж байгаа тухай тодорхойлолтоо хавсаргаж өгөх бөгөөд төгссөний дараа 2016 оны 8 сарын 31-ний өдрийг хүртэл дипломны материалаа хавсаргаж өгөх
  • Солонгост их дээд сургуульд баклавр, магистр төгссөн бол хамрагдах боломжгүй
  • Солонгост их дээд сургуульд солилцооны оюутнаар суралцаж байсан бол хамрагдах боломжтой
  • 2016 оны 8 сарын 31-ний байдлаар зэрэг хамгаалсан болон төгсөх гэж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутан зөвхөн Монгол улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-аар дамжуулан дахин нэг удаа материал өгөх боломжтой

4.Дүн
Хамгийн сүүлд төгссөн сургуулийн бүх улирлын дүнгийн голч оноо нь (GPA) дараах болзлыг хангасан байна

  • 4.0 бүрэн онооноос голч дүн 2.64 дээш байх
  • 4.3 бүрэн онооноос голч дүн 2.80 дээш байх
  • 4.5 бүрэн онооноос голч дүн 2.91 дээш байх
  • 100 онооны системтэй бол голч дүн 80-аас дээш оноотой байх

о Дүнгийн оноог хувилан бодохдоо хавсралт Appendix A.GPA хуваарийг ашиглах о Дээрх болзлыг хангаагүй хүний материалыг шалгуурт тэнцээгүйд тооцно
о Материалд хавсаргаж өгсөн дүнгийн жагсаалтад голч оноог тэмдэглээгүй аль эсвэл GPA аргачлалаар оноог хувилж тооцоход бэрхшээлтэй тохиолдолд тухайн төгссөн сургуулиас авсан албан ёсны тайлбар тодорхойлолтыг хавсаргаж өгнө
Хавсралт:  

  1. 2016 KGSP-G Application Guidenlines (журам солонгос хэлээр)
  2. KGSP-G Application Guidenlines (журам англи хэлээр)
  3. KGSP-G Application Form
  4. KGSP University information: ЗГ-ын тэтгэлэгт суралцуулах их дээд сургуулийн мэдээлэл (солонгос хэлээр)
  5. KGSP University information ЗГ-ын тэтгэлэгт суралцуулах их дээд сургуулийн мэдээлэл (англи хэлээр)
  6. 2016 оны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын талаарх  нийтлэг асуулт хариулт(English-Korean)
Дэлгэрэнгүй мэдээллийг
БНСУ-н Элчин сайдын яамны
11-321548 утсаар лавлана уу.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …