Леонардо Дикаприо Монголд ирнэ

2A8604AD00000578-3161155-Generous_Actor_Leonardo_DiCaprio_has_donated_15_million_to_envir-m-92_1436895717019

Саяхан “Revenant” киногоороо шуугиулсан Холливудын нэрт жүжигчин Леонардо Дикаприо өнгөрөгч 10-ны өдөр ДОХ-ын судалгааны “amfAR” олон улсын сангаас зохион байгуулсан буяны дуудлага худалдааны үеэр Монголд аялах эрхийн бичгийг 95 мянган ам.доллароор худалдаж авсан байна.

Монгол Улс руу аялах эрхийн бичгийн төлөө тэрбээр хэд хэдэн одтой өрсөлдсөн бөгөөд ийнхүү 95 мянган ам.доллароор үнэ цохиж авчээ.

Дикаприогийн аялалыг дэлхийг тойрон аялж судалгаа хийдэг судлаач Йохан Эрнст Нильсон ахална.

Аялал хэзээ эхлэх талаар тодорхой мэдээлэл гараагүй боловч People.com сайтад мэдээлvyttj энэ сарын 28-нд болох Оскарын шагнал гардуулах ёслолын дараа Леонардо Дикаприогийн анхны зогсоол нь Монгол Улс байна гэж бичжээ.

Эх сурвалж: People.com

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …