“Их өр” буюу М.Энхболдын мэдэгдлийн мөрөөр…

e64d5c7310526663d762166e458778782253c5f0

Монгол бол өдөр бүр шинэ сенсаац дэгдэж, энэ нь долоо хоног болоод л дараагийн сенсаацдаа дарагддаг улс. Жишээ нь, өнгөрсөн долоо хоногийн улс төрийн гол сэдэв нь Засгийн газрыг огцруулах тухай байсан ч, олон нийтийн сонирхсон хамгийн чухал асуудал нь ОХУ-д төлөх ёстой “Их өр”-ийн үлдэгдэл юм. Энэ тухай эхний сайн мэдээг дуулгасан хүн нь МАН-ын дарга М.Энхболд. ОХУ-д айлчилж ирээд хэвлэлийн бага хурал хийхдээ тэрээр “”Монголросцветмет” нэгдлийн ОХУ-д төлөх ёстой 174.2 сая ам.долларын 97.5 хувийг нь хөнгөлөхөөр боллоо.

Ингэхдээ 2010 онд хоёр улсын Ерөнхий  сайд нарын  хэлэлцээрийн дагуу “Их өр”-ийг тэглэсэн зарчимтай адил гэж үзээд 2.5 хувьд ногдох 3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор барагдуулах болзолтойгоор дээрх шийдвэрийг гаргасан. Үлдсэн хэсгийг нь шууд тэглэсэн. Төлбөрийн боломж байсан ч, байгаагүй ч энэ төлбөрийг төлөхөөс өөр аргагүй.Хэрэв төлж чадахгүй бол ОХУ-ын шийдвэр хүчингүй болж, манай тал 174.2 сая ам.долларын өртэй үлдэнэ. Шаардлагатай төлбөр тооцоог дүрэм, журмын дагуу барагдуулах ёстой” гэж мэдэгдсэн юм.

-ОХУ-аас манай талд 30 хоногийн дотор 3.8 сая ам.доллар төлөх ёстой гэсэн албан бичиг ирсэн үү?

ОХУ-ын Төрийн дум, Холбооны хурлын холбооны зөвлөл шийдвэрээ гаргаснаас хойш долоо хонож байна. Нэг ёсондоо 30 хоногийн гуравны нэг нь ирэх долоо хоног гэхэд дуусчихна. Тиймээс энэ талаар Сангийн сайд Б.Болороос тодрууллаа. Бэлэн гаргаад өгөх 3.8 сая ам.доллар улсын төсөвт суусан эсэхийг лавласан юм.

-Энэ асуудлыг бид ОХУ-тай ярьж байна. Засгийн газар нэлээд амжилттай хэлэлцээр хийж байгаа. Гэхдээ одоо энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Ер ньцаашдаа бид ОХУ-тай мах, шатахууны худалдааны чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгээ ярьж байгаа. Энэ мэт асуудлыг удахгүй Засгийн газар хооронд ярилцаад цогц байдлаар шийдвэрлэнэ.

 -3.8 сая ам.долларыг нь энэ оны төсөвт тооцоод суулгачихсан байгаа юм уу?
Үүнийг хэлэлцэж байсан учраас бид тооцоолоод санхүүжилтийг нь энэ оны төсөвт суулгасан. Бид зөвхөн энэ өрийг ярихгүйгээр бусад асуудалтайгаа хамтад нь хэлэлцэн шийдвэрлэе гээд ОХУ-ын Засгийн газартай ярьж байна гэв.

Eagle.mn

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …