“Нарантуул” худалдааны төв энэ сарын 18-ыг дуустал амарна

5fad806b80f59691original
Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн  хуваарийн  дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 10, 11-нд амарч, хоёрдугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД:
  • “Номин холдинг” ХХК-ны салбар дэлгүүрүүд: Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 10–нд бүх сүлжээ дэлгүүр, супермаркетууд 10.00 -20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 3 буюу хоёрдугаар сарын 11-с эхлэн Номингийн бүх салбарууд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Алтан жолоо трейд” ХХК-ны “Сансар” сүлжээний дэлгүүрүүд:  Сүлжээний супермаркетууд  шинийн 2 буюу 10-нд 10.00 -21.00 цагт ажиллана. Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 10-нд бөөний төвүүд амарна. Шинийн 3, 4 буюу хоёрдугаар сарын 11, 12-нд “Сансар” супермаркетууд 09.00 -22.00 цагт, бөөний төвүүд 10.00-20.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. хоёрдугаар сарын 13-с эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Боса”  сүлжээний  дэлгүүрүүд:  Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Сонгинохангай ХХК-ны  “Миний дэлгүүр”  сүлжээний дэлгүүрүүд:  Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 10-нд 10.00-18.00 цагт ажиллаж, шинийн 3 буюу хоёрдугаар сарын 11–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Скай”  их дэлгүүр: Хоёрдугаар сарын 10, 11–нд амраад, хоёрдугаар сарын 12–с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Нарантуул”  худалдааны  төв:  Хоёрдугаар сарын 18–ныг дуустал  амарна. Хоёрдугаар  сарын 19–с эхлэн  ердийн цагийн  хувиарийн дагуу ажиллана.
  • “Хархорин” худалдааны төв: Хоёрдугаар сарын 12–ныг дуустал амарна. Хоёрдугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Барс” 1, 2 худалдааны төвүүд: Хоёрдугаар сарын 12-ныг дуустал амраад, хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.
  • “Хүчит шонхор” худалдааны төв: Хоёрдугаар сарын 16-ныг дуустал амраад, хоёрдугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  •  “Да хүрээ трейд” техникийн зах: Хоёрдугаар сарын 14–нийг дуустал  амраад, хоёрдугаар сарын 15–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Аж үйлдвэрийн барааны  дэлгүүрүүд: Хоёрдугаар сарын 10, 11–нд  амраад, хоёрдугаар сарын  12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

НИЙТИЙН ХООЛ:

  • Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд хоёрдугаар сарын 10, 11–нд амраад, хоёрдугаар сарын 12–с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Баар цэнгээний газрууд хоёрдугаар сарын 10, 11–нд амраад, хоёрдугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа  ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Үсчин, гоо  сайхны  үйлчилгээний газрууд  хоёрдугаар сарын 10, 11–нд  амарна. хоёрдугаар сарын 12-с ердийн цагийн хувиараар ажиллана.
  • Хувцас, гутал, ахуйн  электрон  цахилгаан  хэрэгсэл  засварын  газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд хоёрдугаар сарын 10, 11-нд амарна. Хоёрдугаар сарын 12–с эхлэн бүх  үйлчилгээ  ердийн  цагийн  хуваарийн  дагуу  явагдана.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга …