Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 10. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 2. Буд гараг. Чөдөр одтой, 3 хөх мэнгэтэй хар нохой өдөр. Өдрийн барилдлага:  Үхэх. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана.

Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Та тасарсан харилцаагаа сэргээх болно. Хайр сэтгэлтэйгээ учрах, зугаалахад тохиромжтой өдөр. Энэ ордныхон гэр ахуйгаа шинэчлэн өөрчлөх хүсэл төрж магадгүй байна. Гэр ахуйн асуудлуудаа шийдвэрлэх, засвар хийх, гэр ахуйгаа тохижуулахад тохиромжтой цаг үе юм байна. Гэр орондоо анхаарал тавьж гэр орноо сайжруулахад анхаараарай. Хэрвээ алдаа гаргавал тэр даруй засаарай.


Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр ямар нэгэн чухал шийдвэр гаргах эсвэл өөрт ахадсан үүрэг хариуцлага үүрэхээс зайлсхий. Ингэх цаг нь болоогүй байгааг од эрхэс сануулж байна. Таны туршлагыг баяжуулах цоо шинэ үнэнийг танин мэдэх боломж олдож магадгүй. Аялах, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, үнэтэй эд эдлэл худалдан авах, зэрэгт ээлтэй. Гагцхүү цахилгаан хэрэгсэл эсвэл чулуун эдлэл худалдан авахгүй байхыг анхааруулъя.


Хамтатгах (5/21-6/21)

Өөрийгөө танин мэдэх бясалгалын өдөр бясалгалын үед шар, улбар шар, ногоон өнгөнүүд эергээр нөлөөлнө нар мандах эсвэл шингэх үед бясалгал хий. Таны булчин шөрмөс, мэдрэлийг тайвшруулж амраана. Ажил хэргийн болон уран бүтээлийн авьяас чадвар өсөх болно. Ихэнх энэ ордныхон маш зөнч байх болно. Тэд өөрсдийгөө бүтээгч хэмээн бодох болно. Энэ өдөр бүтээн байгуулалтын ажил хийх болон маш олон арга хэмжээнд оролцоход таатай.


 Мэлхий  (6/22-7/22)   

Дүн шинжилгээ хийх өдөр. Өнөөдөр та болж буй үйл явдлын мөн чанарыг ойлгож чадна. Өөрийн дутагдалтай сул талуудаас ангижрахад таатай. Хоосон мөрөөдөл, хэрэггүй хүсэл тэмүүлэл, ашиггүй мэдлэгээсээ сал. Өнөөдөр хуучин төлөвлөгөө, ажил хэрэг, харилцаагаа шинжлэхэд тохиромжтой. Таны ажилд тааламжтайгаар нөлөөлөх үйл явдал тохиож, мэдээ авна. Өрөө төлж, бэлэг өгөх, өгөөмөр сэтгэл гаргахад сайн.


Арслан (7/23-8/22)   

Өнөөдөр гүйлгээ ухаантай, тавьсан зорилготой, сэтгэлийн тэнхээтэй хувь хүмүүс маш дур булаам байна. Иймээс атаархал хардалтын улмаас дайснууд бий болно. Өөрийн амжилт тэр тусмаа санхүүгийн байдлаа бусдад бүү дэлгэ. Та даруухан байж чадвал олон таагүй зүйлээс зайлсхийж чадна. Гэрийн тань эргэн тойронд засвар хийх чимээ шуугиан болон өөр бусад асуудлууд гарна. Үүнийг давахын тулд бага зэрэг тэсвэр тэвчээр хэрэгтэй. Бизнесийн хамтрагч тань таны ялсныг нотолно.


Охин (8/23-9/22)   

Шинэ ажил эхлэхэд таатай. Ирээдүйн төлөвлөгөөг авч хэлэлцэх, түүний амьдралд биеллээ олох эхлэлийг тавихад сайн цаг үе. Тусгаар тогтносон байдал, бодлоо нууж чадах чадвар таны амжилтын үндэс. Орон сууцны талбайгаа томсгох боломж гарна. Хүүхэдтэйгээ харьцахад тохиромжтой цаг. Орон сууцны нөхцөлөө сайжруулах боломжийг бүү алд. Хамаатнуудтайгаа тасарсан харьцаагаа сэргээ. Хуучны андаа эрж ол.


Жинлүүр (9/23-10/22)   

Хөнгөмсөг үйлдлээс өөрийгөө татан авахад хүнд өдөр байх болно. Таныг ажил дээр чинь бусад хүмүүс ойлгохгүй бөгөөд та ч үүнийг тайлбарлаж чадахгүйд хүрнэ. Эртний нандин хүслээ хэрэгжүүлэх боломжтой. Өөрийн өмнө шударга байж чадвал, мөн зөн совингийнхоо ачаар ямар ч хүнд хэцүү байдлаас та нэр төртэй гарч чадна. Найз нөхөд болон хамтран ажилладаг хүмүүстэй харилцах харилцаагаа зохицуулж, хийж болох бүх зүйлийг мэдэрч хий. Харин өөрийгөө өнөөдөр олж авахыг хичээ.


Хилэнц (10/23-11/21)   

Санхүүтэй холбоотой ажил хийдэг хүмүүсийн хувьд сонирхол татам ажил хэргийн санал ирнэ. Үүнийг та боломж гэж ойлгож болно. Харин хуулийн салбарынхан хүндхэн өнгөрөөх бололтой. Таны мэдлэг хийж байгаа ажилд тань хүрэхгүй байгаа бол номоос тусламж авах хэрэгтэй. Хэрвээ та олон нийттэй харьцах ажил хийдэг бол таны нэр хүнд өсөж өөрөөрөө бахархах болно. Хувийн амьдралд гайхалтай амжилттай байна. Гэхдээ од гараг өөрийн үзэл бодлоо хамтрагч эсвэл найз нөхдөөсөө дээр бүү тавиарай.


Нум (11/22-12/21)

Хайр, дэврүүн сэтгэл, баяр баясгалангийн өдөр. Хайрттайгаа эерэг зөөлөн бага зэрэг хөндий хүйтэн байна. Оюун санаа харилцан ойлголцлоо дээд зэргийн түвшид аваачихыг хичээ. Таны гэр бүлд хэн нэгний бие даасан байдлаас болж маргаан гарна. Ханийнхаа аминч зангаас болж гэр бүлийн харилцаа тасрахад хүрч болзошгүй. Эмэгтэйчүүд хэт их бие даасан байдал гаргах нь утгагүй зүйл бөгөөд өөрийнхөөрөө байхыг зөвлөж байна.


Матар (12/22-1/19)   

Зөрүүд өөртөө хэт итгэсэн, өөрийгөө хэтрүүлэн үнэлсэн өдөр. Хэрвээ та өөртөө тохироогүй ажлаар оролдож, өөртөө байхгүй авьяасыг олонд харуулах гэж оролдвол олны доог тохуу болж, бусдын уур уцаарыг хүргэхээс өөр ямар ч сайн зүйлд хүргэхгүй. Таагүй мэдээнээс болж тэр өдрийн сэтгэл санааг тавгүйтүүлэх эсвэл ойр дотнынхны харилцааг ахин нэг харах шаардлага гарна. Үл хөдлөх хөрөнгө, мебелиэс бусад зүйлийг худалдан авахад таатай байна.


Хумх (1/20-2/18)   

Энэ өдрийн уриа бол “Хамтран ажилла” байх болно. Өнөөдөр таныг гэнэтийн, хурц үйл явдлууд хүлээж байна. Бүх асуудлыг харилцан туслалцаа, зөвшилцөл, хамтын ажиллагаагаар шийдвэрлэнэ. Материаллаг байдлыг бататгах, шийдвэртэй үйлдэл хийхэд ашигтай. Юу ч хийсэн ирээдүйд амжилтанд хүрнэ. Гэвч хүч боломж чинь хязгаартай учир хэтэрхий үнэлэх хэрэггүй. Ойр тойрны улсууд болон найз нөхдийн туслалцааг эсэргүүцсэний хэрэггүй. Үүнд олон асуудлыг шийдэх түлхүүр байна.


Загас (2/19-3/20)

Шинэчлэл хийх, байр сууриа бататгах өдөр тохионо. Таны хажууд хамтрагчаар зүтгэж байгаа нэгнээс та албаны болон хувийн шалтгаанаар энэ ажилд тэнцэх эсэхийг асууна. Ажил хэргээ огцом сайжруулах гэж зүтгэх хэрэггүй, нөхцөл байдлын улмаас амжилтанд хүрэхгүй. Түүний оронд хуучин төлөвлөгөө, харилцаа холбоогоо эргэн харж, үр дүнг нь үнэлж цэгнэ. Шинэ түншүүд ажил нурааж магадгүй. Харин эртний андууд, төрөл садан үнэтэй зөвлөгөө өгнө.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …