Цэцийн хуулиар маргаан үүсгэв

Tsetsiin bairnii zuragНэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл, заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл, Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран тавдугаар зүйлийн холбогдох хэсгийг тус тус зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлжээ.

Уг мэдээллээр үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр болно.

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхрийг цэцэд зүтгүүлж байна

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гаригт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр …