Баяраар ажиллах худалдаа үйлчилгээ, цагдаа, эмнэлэг, хилийн боомтуудын цагийн хуваарь

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 8-нд 09:00-24:00 цагт ажиллаж, хоёрдугаар сарын 09, 10, 11-нд амарч, хоёрдугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК -ийн салбар дэлгүүрүүд хоёрдугаар сарын 8-нд 09:00-22:00 цаг, бүх хайпермаркет, супермаркетууд 08:30-22:30 цагт ажиллаж, шинийн 1 буюу хоёрдугаар сарын 9-нд амарна. Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 10-нд бүх сүлжээ дэлгүүр, супермаркетууд 10:00-20:00 цагийн хооронд ажиллана. Шинийн 3 буюу 11-нээс эхлэн Номингийн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

зах

“Алтан жолоо трейд” ХХК-ийн “Сансар” сүлжээний дэлгүүрүүд битүүнд буюу хоёрдугаар сарын 08–нд 08:00-23:00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09:00-21:00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 9-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11.:00 -21:00 цагт ажиллаж, шинийн 2 буюу 10-нд 10:00-21:00 цагт ажиллана. Шинийн 1, 2 буюу хоёрдугаар сарын 09, 10-нд бөөний төвүүд амарна. Шинийн 3, 4 буюу хоёрдугаар сарын 11, 12-нд “Сансар” супермаркетууд 09:00-22:00 цагт, бөөний төвүүд 10.00-20.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. хоёрдугаар сарын 13-наас эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 08-нд 09:00-22:00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн 1 буюу хоёрдугаар сарын 09-нд 12:00-20:00 цагийн хооронд ажиллана. Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Сонгинохангай ХХК-ийн “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 08-нд 08:30-22:00 цагт ажиллаж, бүх сүлжээ дэлгүүрүүд шинийн 1 буюу хоёрдугаар сарын 09-нд амарна. Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 10-нд 10:00-18:00 цагт ажиллаж, шинийн 3 буюу хоёрдугаар сарын 11-нээс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай” их дэлгүүр битүүн буюу хоёрдугаар сарын 8-нд 09:00-22:00 цагт ажиллана. Хоёрдугаар сарын 9, 10, 11-нд амраад, 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 08-нд 10:00-19:00 цагт ажиллаж, хоёр дугаар сарын 9-нөөс эхлэн 18-ныг дуустал амарна. Энэ сарын 19-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв хоёрдугаар сарын 1-8-ныг дуустал 09:00-19:00 цагт бүтэн ажиллаж, 9-12-ныг дуустал амарна. Хоёрдугаар сарын 13-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1,2 худалдааны төвүүд битүүнд буюу 8-нд 09:00-19:00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу хоёрдугаар сарын 9-12-ныг дуустал амраад, хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв битүүнд буюу хоёрдугаар сарын 8-ны өглөө 06:00-18:00 цагт ажиллаж, шинийн 1 буюу хоёрдугаар сарын 09-16-ныг дуустал амраад, хоёрдугаар сарын 17-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах хоёрдугаар сарын 08-нд 09:00-15:00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу хоёрдугаар сарын 09-14-нийг дуустал амраад, хоёрдугаар сарын 15-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд хоёрдугаар сарын 08-нд 10:00-21:00 цагт ажиллаж, хоёрдугаар сарын 09, 10, 11-нд амраад, хоёрдугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллах гэнэ.

Шуурхай үйлчилгээний алба гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч, шуурхай үйлчилнэ.

ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба 343048, 343004,

Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба -345909 (БГД, СХД, ХУД), Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба-353570 (СБД, ЧД, БЗД) дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

“УЛААНБААТАР БУЯН” КОМПАНИ

“Улаанбаатар Буян” компани баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 09:00-15:00 цагийн хооронд амралтгүй ажиллана.

ХИЛИЙН БООМТУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН хуваарь

боомт

Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монголын уламжлалт цагаан сарын баяр, сар шинийн өдрүүдэд Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 2016 оны хоёрдугаар сарын 7-11, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд 9-11-ний өдрүүдэд амарна. Агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, Төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар, Авто замын Алтанбулаг боомт 24 цагаар, Эрээнцав боомт цагийн хуваарийн дагуу тус тус амралтгүй ажиллана.

БАНК, ЭМНЭЛГҮҮДИЙН ЦАГИЙН ХУВААРь

Сар шинийн өдрүүдэд Замын цагдаагийн газрын ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Мөн зарим эмнэлэг, банкууд сар шинийн өдрүүдэд богино цагаар ажиллахаар хуваарь гарчээ.

ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД АМРАХГҮЙ

Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв, Дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинетууд, өрхийн эмнэлгүүд амрахгүй ажиллах юм байна. Дээрх эмнэлгүүд сар шинийн өдрүүдэд 10-16 цагийн хооронд ажиллана.

БААР, ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУД АМАРНА

Сар шинийн өдрүүдэд баар, шөнийн цэнгээний газрууд амрах аж. Мөн нийтийн хоолны газрууд ч шинийн 1, 2, 3-нд ажиллахгүй. Харин хоёрдугаар сарын 3-ны өдөр буюу шинийн 4-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харьяа салбар компанийн ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаар гарсан санал, гомдлыг 325595 дугаарын утсаар хүлээн авч барагдуулна. Аваарын ангитай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана. “Орон сууц ашиглалтын” орон нутгийн өмчит газруудын утасны жагсаалт:

Жич: Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн шуурхай зохицуулалт горим тохируулгын албаны диспетчер 24 цагаар ажиллана.

Холбогдох утас: Диспетчер-343047, 343030, -75759047 -255

Шуурхай ажиллагааны утас: 1800 -1290

Бэлтгэсэн Х.ЦЭНД

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …