Мөнгө тогтоох аргууд

7e078b804fd5b046originalХүн төрлөхтний үүх түүхээс  үзэхэд аль ч үед мөнгө аливаа асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг рольтой байжээ. Цаасан мөнгө гараагүй байх үед алт, мөнгө нь валютын /хөрвөх/ үүрэг гүйцэтгэдэг  байсан ажээ. Мөнгө олох хэцүү ч үрэх нь амархан гэдэг. Тэгвэл олсон мөнгөө хэрхэн тогтоох вэ?

– Хэрэв та олсон мөнгөө зөв зарцуулж чаддаггүй,  мөнгөнд хайш яаш ханддаг бол танд хэзээ  ч мөнгө тогтохгүй

– Баяжих ахны  алхам нь мөнгөнд хандах хандлагаас ихээхэн хамааралтай байдаг. Жишээ нь: та мөнгөтэй болонгуутаа  яаран үрэх гэсний хэрэггүй, мөнгөө  түрийвчиндээ ганц хоног ч болов хадгалж сур. Учир нь мөнгөө үрэхгүй 1-2  хоног тэсч чадвал аажимдаа мөнгө тогтож эхлэдэг гэнэ.

– Мөнгө дагаж мөнгө ирдэг гэдэг

– Гэртээ 10-20 гэм мэтийн бутархай дэвсгэрийг хадгалдаг  савтай бай. Жижиг дэвсгэртүүд  хаа хамаагүй үнгэгдэж үрчийгдсэн байдлаар  орхигддог нь мөнгө олох үүдийг хаадаг гэдэг.

– Азын дэвсгэртийг гэртээ юмуу түрийвчиндээ хадгалах нь  сайн

– Гэртээ  зоосон мөнгө өлгөж унжуул

– Болж өгвөл хүнээс мөнгө бага зээл, учир нь ямарч хүн мөнгөндөө харам байдаг тул зээлсэн мөнгийг дагаж сөрөг энерги ялгардаг гэдгийг сана

– Бага хэмжээний мөнгөөр ч болов хүний гарыг цайлгаж бай, энэ нь мөнгө орж ирэх эерэг энергийг  дууддаг байна.

– Хэт үрэлгэн, хэтэрхий  харамч зангийн аль аль нь мөнгө тогтооход  тусгүй, харамч хүн хоёр дахин төлдөг гэсэн үг бий

– Гар татан хямд чанаргүй зүйл худалдан авах нь эзэндээ ч мөнгөнд  хохиролтой

– Таалагдсан бүхнээ бодлогогүй авах нь  мөнгө тогтооход харш

– Чин сэтгэлээсээ бусдад туслаж өгсөн мөнгө эргээд таньд  сайнаар тусдаг

– Хуучирч муудсан, урагдаж гэмтсэн, хэн нэгний өгсөн түрийвчийг  цүнхэндээ бүү авч яв, таны түрийвч  цоо шинэ бусдын энерги шингээгүй,  гагцхүү таных байх ёстой

эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …