Фемидом буюу Эмэгтэй бэлгэвчний давуу тал

Female-Condom Фемидом буюу эмэгтэй бэлгэвч гэж юу вэ?

Эмэгтэй бэлгэвч нь хүсээгүй жирэмслэлт болон БЗДХ/ДОХ-оос хамгаалах зорилгоор үтрээндээ хийж хэрэглэдэг хэрэгсэл юм. Анх 1992-1993 оноос Европ, Америкт хэрэглэж эхэлсэн. Эмэгтэй бэлгэвч нь полиуретан гэдэг маш уян хатан материалаар хийгдсэн бөгөөд 17см урт, 7,8см диаметртэй, хоёр үзүүртээ том, жижиг уян цагирагтай. Жижиг буюу дотор цагираг нь бэлгэвчийг үтрээнд байрлуулахад зориүлагдсан бөгөөд том буюу гадна цагираг нь бэлэг эрхтэний гадна байрлаж бэлгэвчийг үтрээ рүү мултарч орохоос хамгаалдаг. Эмэгтэй бэлгэвч нь зориулалтын тосоор тослогдсон байдаг бөгөөд нийлэг эдээр хийгдсэн тул шаардлагатай үед тосон болон усан суурьтай ямар ч тосоор тосолж болно. Эмэгтэй бэлгэвч нь элдэв үнэргүй бөгөөд ямар нэгэн харшил үзүүлдэггүй.

Анхаарах зүйл: Зөвхөн нэг л удаа хэрэглээд хаях хэрэгтэй. Мөн эмэгтэй бэлгэвч хэрэглэж байгаа тохиолдолд эрэгтэй бэлгэвчтэй хамт хэрэглэж болохгүй.

Яагаад хэрэглэх шаардлагатай вэ? 

Ихэнхи тохиолдолд бэлгийн ажлын үеэр эрэгтэйчүүд л бэлгэвч хэрэглэдэг. Энэ нь тэдэнд огтхон ч таалагддаггүй байна. Учир нь эрэгтэйчүүд бэлгэвч хэрэглэх үедээ ямар нэгэн гадны биеттэй байгаа мэдрэмжийг ихээр мэдэрдэг бөгөөд сексийн таашаалаа бүрэн эдлэж чаддаггүй гэнэ.  Тиймээс л эрэгтэйчүүд бэлгэвчтэй сексийн харилцааанд орох дургүй байдаг ажээ.

Харин үүний эсрэгээр эмэгтэйчүүд бэлгэвч хэрэглэх нь ямар ч сөрөг мэдрэмж төрүүлэхгүйгээр хоёул сексийн ташаалаа бүрэн авахад эерэгээр нөлөөлдөг байна. Тодруулбал, эмэгтэй бэлгэвч нь эр бэлэг эрхтэнд огт мэдрэгддэггvй, ямар нэг байдлаар vрэлт, өвдөлт өгөхгvй, эр эрхтнийг vтрээнд чөлөөтэй хөдлөх бололцоо олгодог, эр бэлэг эрхтний хөдөлгөөний дагуу уян хатан хөдлөх, маш зөөлөн материалаар хийгдсэн байдаг. Үүнээс гадна эмэгтэй бэлгэвчийг яг хурьцлын vед биш, хэдэн арван минут, хэдэн цагийн ч өмнө хийчихсэн байх боломжтой тул бэлгэвч углах гэж тааламжит цагаасаа хумслах шаардлагагүй юм.

woman_condom_3_big

Мөн эмэгтэй бэлгэвч нь сексийн vед бэлгийн замын эрхтнvvдийн арьсыг найдвартай хамгаалдаг. Эр бэлгэвчийг хэрэглэхэд бэлэг эрхтний тээрхий эмэгтэйн бэлгийн их уруулд хvрч халдвар тараах болзошгvй байдаг бол фемидом нь бvрэн хамгаалж чаддаг байна.

М.Сониуч.ugluu.mn

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …