Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий шүүгч нарт ажлаа тайлагнав

12695397_1089626604389292_1791501711_oШүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийсэн шүүхийн шинэтгэлийн үйл явц, түүний үр дүнгийн талаар бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчдэд өнөөдөр тайлан тавьж, харилцан санал солилцлоо.

       Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Дамдин-Од, Д.Эрдэнэчулуун, Б.Сарантуяа, Ж.Эрдэнэчимэг болон Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан болон ажлын албаны удирдлагууд оролцов.

          Хэлэлцүүлэгт бүх шатны шүүхийн 99 Ерөнхий шүүгч оролцсоноос гадна орон нутгийн шүүхүүдтэй онлайнаар холбогдов. Энэхүү хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж удирдан явуулж, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгийн талаар Ерөнхий шүүгч нарт тайлагнасан бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа Хэргийн хөдөлгөөний талаархи тайланг тавьсан юм. Үүний дараа Ерөнхий шүүгчид санал, хүсэлтээ илэрхийлсэн хэлэлцүүлэг үргэлжиллээ.

12669157_1089626651055954_633912551_o

      Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй шүүгчид Шүүхийн ерөнхий зөвлөлийг шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах Үндсэн хуулиар хүлээсэн чиг үүргээ идэвх зүтгэлтэй хэрэгжүүлж буйд сэтгэл хангалуун явдгаа илэрхийлэхийн сацуу “ Шүүх эрх мэдлийн цаг үеийн хүнд шалгуур сорилтыг амжилттай даван туулж, шинэтгэлийн үйлсийг чин хүсэл эрмэлзэл, тууштайгаар хэрэгжүүлж байгааг” онцолж байв.

       Үүний зэрэгцээ Монгол орны  өнцөг булан бүрээс цугласан Ерөнхий шүүгчид шүүхийн шинэтгэл болон шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцлийг хангах талаархи холоос тээж ирсэн ажил хэрэгч саналуудыг дэвшүүлсний дотор шүүхийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс шүүгч нарыг сэлгэн ажиллуулах саналыг хэдэнтээ хөндлөө.

        Мөн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй холбогдуулан шүүхийн шинэтгэлийн амин чухал хэсэг болсон дагнасан шүүхийн үнэ цэнэ, ололт амжилтыг хамгаалах алхмаас ухрахгүй байхыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүсч байв.

12656158_1089626587722627_1140185031_o

       Ерөнхий шүүгчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэх, шүүхийн шинэтгэлийн ажлыг богино хугацаанд эрчтэй хурдтай, хариуцлагатайгаар хийж гүйцэтгэсэн ажил үйлсэд амжилт хүссэн талархлын үгэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хариу талархал илэрхийлснээр  уулзалт хэлэлцүүлэг ийнхүү амжилттай өндөрлөлөө.

            Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …