Алтанбулаг боомтоор хуурамч архи оруулж ирэхийг завджээ

b44c7f32eb7809c6originalОХУ-д визгүй зорчиж эхэлснээс хойш чанарын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй, тээвэрлэлтийн горим зөрчсөн хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх зөрчил гарсаар байна.
Үүнтэй холбогдуулан МХЕГ-аас хуурамч архи, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байхыг анхаарууллаа. Тухайлбал, Сүхбаатар боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын алба өнгөрсөн онд 34 нэрийн 368 литр дарс, есөн нэрийн 79 литр цагаан архи, уксус 968 ширхэг, Сайра нэрийн лаазалсан загас 524 ширхэгийг хураан авч эрсдэлээс сэргийлсэн байна.
Энэ талаар МХЕГ-ын Хил хорио цээрийн хяналтын газрын экспортын зохицуулалтын хэсгийн дарга Ө.Цоггэрэл “Хүнсний бүтээгдэхүүнийг оруулж ирэхдээ хувь хүн бус аж ахуй нэгж оруулж ирж худалдаалах ёстой байдаг. Гэтэл хувь хүмүүс хулгайгаар архи тээвэрлэх явдал ойрын үед ихсэж байна.
Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Алтанбулаг боомтоор шаардлага хангахгүй 47 шил цагаан архи, 24 литр дарс болон хатаасан жимс, бугын цусан бэлдмэл, хүнсний бусад бүтээгдэхүүн оруулж ирэхийг завдсаныг илрүүлж хураан авсан” гэлээ.
Тиймээс ОХУ-д зорчиж байгаа иргэд бараа бүтээгдэхүүний хаяг шошгыг нь сайтар шалгах, гар дээрээс нь чанарын шаардлага хангахгүй архи согтууруулах ундаа авахгүй байх, тусгай зөвшөөрөлгүйгээр архи, эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлохгүй байхыг МХЕГ-ын зөвлөгөө мэдээлийн төвөөс анхаарууллаа.

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …