Сэрэмжлүүлэг: ОХУ-аас орж ирсэн барааг сайтар шалгаж авахыг зөвлөлөө

12645194_1686356188306479_653161799107143686_nМХЕГ-ын даргын 2016 оны 01 сарын 14-ны өдрийн 01/10 тоот удирдамжийн дагуу 2016 оны 02 сарын 05-ны өдөрХалиун-Уул ХХК-ийн супермаркетийн үйл ажиллагаанд ЭМБСХХААХХ-ийн дарга, улсын ахлах байцаагч Д.Энхтуяа, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч С.Чинбат, Ц.Эрдэнэжав, Ургамал хамгаалал хорио цээрийн хяналтын улсын байцаагч А.Бямбадорж нарын бүрэлдэхүүнтэй менежер Ч.Энх-Отгон, нягтлан бодогч Ч.Наран, худалдагч У.Уранчимэг нарыг байлцуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад Халиун-Уул ХХК-ийнсупермаркетад худалдан борлуулж байсан “Белая черёмуха”, “Гордый буревестник” нэрийн зөөлөн чихрийг мэдрэхүйн үзүүлэлтээр үзэхэд өнгө нь цайрч нүх гарсан, толбо үүссэн, хатсан, “Белая черёмуха” нэрийн зөөлөн чихэр цаасан дотроо өтсөн байв.

12670854_1686356294973135_3376791451250743133_n
Халиун-Уул ХХК-ийн бэлтгэн нийлүүлэгч иргэн Үржинханд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлалтай Нарантуул худалдааны төвийн 220 тоот чингэлэгээс “Белая черёмуха”, “Гордый буревестник” нэрийн зөөлөн чихрийг2015 оны 07 сарын 27-ны өдөр 3 хайрцагийг нийлүүлсэнээс 2016 оны 02 сарын 04-ний өдөр 1.5 килограммын үлдэгдэлтэй байсныг бүтээгдэхүүнийг хураах, устгах тухай актыг үйлдэн хураан авсан.
Халиун-Уул ХХК-ийн супермаркетад худалдан борлуулж байсан 1.5 килограмм “Белая черёмуха”, “Гордый буревестник” нэрийн зөөлөн чихрийг бусад нэр төрлийн 0.5 килограммаар савласан зөөлөн чихэртэй уутанд 1-2 ширхэгээр тараан хийж худалдан борлуулж байсан, худалдааны газар өөрөө жижиглэн савласан боловч бүтээгдэхүүний шошгын мэдээлэл байхгүй, дотоодын хяналт шалгалтын журмыг мөрдөж ажилладаггүй зэрэг зөрчил илэрсэн тул Супермаркетийн үйл ажиллагааг зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар зогсоож захиргааны арга хэмжээ авсан байна.

21513_1686356194973145_4877812090986620384_n
Цаашид ОХУ-д визгүй зорчих болсонтой холбогдуулан ОХУ -аас орж ирж хүнсний бүтээгдэхүүнийг иргэд худалдан авахдаа хаяг шошго, үйлдвэрлэсэн хугацаа зэрэг чанар аюулгүй байдлыг шалган үзэж авч байх нь зүйтэй байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …