Facebook Messenger-ээр шатар тоглох боломжтойг илрүүлжээ

f0bfac_Facebook-chess_x800Facebook компани Мессенжэр үйлчилгээндээ хүмүүс хоорондоо шатар тоглох боломжийг бий болгоод сар гаруй болсон ч нийтэд зарлаагүй байсныг хэрэглэгчид олж илрүүлжээ.

Тоглолтыг эхлүүлэхийн тулд тоглох хүнтэйгээ харилцах цонх нээгээд “@fbchess play” гэж бичиж оруулахад хоёр талд шатрын өрөг гарч ирнэ.

Харамсалтай нь энэ шатар хулганаар удирдагдахгүй, зөвхөн текст командаар удирдагддаг аж.

Хүүг P (pawn), морийг N (knight), тэмээг B (bishop), тэрэгийг R (rook), бэрсийг Q (queen), ноёныг K (king) гэж тэмдэглэх ба жишээ нь хүүг гараанаас b:4 нүдэнд нүүлгэх бол “@fbchess Pb4” гэж оруулна.

Мөн хайнцах санал тавихдаа “@fbchess draw offer”, нүүдэл буцахдаа “@fbchess undo”, тоглолтыг дуусгахдаа “@fbchess resign” гэж оруулах гэнэ.

Бусад командуудыг харахдаа “@fbchess help” гэж оруулбал дэлгэрэнгүй заавар гарч ирэх ажээ.

эх сурвалж: ikon.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …