Сар шинийн баярын өдрүүдэд Сонгинохайрхан дүүрэг өндөржүүлсэн байдалд хэв журам сахиулна

10(5)Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс  Урьдчилан Сэргийлэх ажлыг Зохицуулах Зөвлөлийн хурал боллоо. Энэ удаагийн хуралдааныг дүүргийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх ажлыг Зохицуулах Зөвлөлийн дэд дарга Ш.Бат-Өлзий зарлан хуралдуулж, тэмдэглэлт сар шинийн баярын өдрүүдэд дүүргийн цагдаагийн гурван хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэсүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгосон юм. Өнгөрсөн шинэ жилийн баярын өдрүүдэд мөн энэхүү арга хэмжээг зохион байгуулсаны дүнд дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан эерэг үзүүлэлттэй байгааг энэ үеэр дурдаж байлаа.

6(38)

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …