Уул уурхайн компаниуд усыг зохистой хэрэглэх бодлогыг дэмжин, нэгдлээ

Дэлхийн банк” группын гишүүн Олон улсын санхүүгийн корпораци Өмнийн говийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудад усыг зохистой хэрэглэх менежментийг бий болгоход дэмжлэг үзүүлэх “Үйл ажиллагааны сайн дурын кодекс”-ыг танилцууллаа.

уурхай

Энэхүү кодекс нь өмнийн говьд усны нөөцийг хамгаалах, үр ашигтай, ил тод хэрэглээг дэмжих зорилготой юм. Говийн бүс нутагт уул уурхайн хөгжил эрчимтэй явж байгаа энэ үед усны урт хугацааны менежмент дутмаг байгаа нь хөгжлийг сааруулах талтай. Хайгуул, олборлолтын уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд ус шаардлагатай ч үүнийг дундын нөөц, баялаг гэж үзэх нь хөгжилд дагуулах нэг гарц юм.

“Үйл ажиллагааны сайн дурын кодекс”-ыг Олон улсын санхүүжилтийн корпораци уул уурхайн 10 гаруй компанитай хамтран боловсруулсан. Говийн бүс нутгийн экосистемийг хадгалах, орон нутгийн иргэдтэй харилцааг бэхжүүлэх, усны зөв хэрэглээг бий болгоход эерэг нөлөө үзүүлнэ гэж уул уурхайн компаниудын удирдлагуудын төлөөлөл “Эрдэнэс монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан онцолж байна.

ус

Мөн усны хязгаарлагдмал нөөцтэй өмнийн говьд хэрхэн зохистой, хүртээмжтэй, оновчтой ашиглах вэ гэдэгт энэхүү кодекс чухал үүрэг гүйцэтгэнэ гэж салбарын яам үзэж байна.

Олон улсын санхүүжилтийн корпораци нь хөгжиж байгаа зах зээлтэй орнуудын хувийн хэвшилтэй хамтран ажилладаг байгууллага юм. Хамгийн гол нь боломжийг хэрэгцээтэй газар нь бий болгож өөрийн хөрөнгө, мэдлэг, туршлагаа түгээдэг байна.

эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …