Эв нэгдлийн тунхаг

downloadӨнгөрсөн сонгуулийн жилүүдэд манай намын үйл ажиллагаанд нийслэл болон зарим аймаг, сум, дүүргийн намын хороодын дотоод зөрчил, нэг тойрогт дэвшсэн нэр дэвшигчид хоорондын үл ойлголцол, хамтрагч биш өрсөлдөгч мэт ажилласан байдал, эвлэлдэж чадаагүй, мөн улс төрийн урваач, шарваач нөхдүүдийн увайгүй үйлдэл зэрэг олон алдаа байсаар байгааг олон нийт цохон тэмдэглэсээр ирсэн.

Иймээс Монгол Ардын Намын Шинэчлэлийн хорооноос 2016 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд итгэлтэйгээр ялалт байгуулах эх үндэс нь ЭВ НЭГДЭЛ болохыг чухалчилж, уг ТУНХАГ нийтээрээ нэгдэж, нэгэн зорилгын төлөө хамтран ажиллахыг уриалж байна.

  • МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөл, аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хороо, намын анхан шатны байгууллага, намын дэргэдэх төрийн бус байгууллага, дэмжигч клуб, холбоод нь “БҮХНИЙГ СОНГУУЛЬД, БҮГДИЙГ ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ” уриан дор нэгдэж, шударга байдалд суурилсан эв нэгдлээ бүх шатандаа чандлан баримталж, мөрдлөг болгоцгооё,
  • Намынхаа нэр хүндийг дээшлүүлж, ТөрД тулхтайТүмэндээ түшигтэй” улс төрийн хүчин гэдгийг батлан таниулж, УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд ялалт байгуулах ард түмний төлөөллийг зөв тодруулахад намын гишүүн, дэмжигч бүр өөрсдийн хувь нэмрийг оруулж, ялалтын төлөө хамтдаа хичээж ажиллацгаая,
  • МАН-аас УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд нэр дэвшигч бүр “Хамтрагч-Зүтгэгч-Ялагчид” болохын тулд дотоод зөрчил, үл ойлголцлыг мартан хаяж, хардлага, маргааныг таягдан гээж, нийтийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, эв хамтач зарчмыг эрхэмлэж, нийгмийн хөгжил, иргэдийнхээ сайн сайхны төлөө зорилго, хүчээ нэгтгэн хөдөлмөрлөцгөөе,

Энэхүү ЭВ НЭГДЛИЙН ТУНХАГ нь Монгол Ардын Намын 2016 оны сонгуулийн ялалт бүрийн төлөө зүтгэх зорилго нэгт журмын нөхөд, намын удирдлага, гишүүд, дэмжигчдийн эв нэгдлийн илэрхийлэл, зохион байгуулалт, хариуцлага болохын хамт намын гишүүн бүрт хаяглагдсан болно.

МОНГОЛ АРДЫН НАМЫН

ШИНЭЧЛЭЛИЙН ХОРОО

Улаанбаатар хот. Тусгаар Тогтнолын ордон.

2016 оны 02 дугаар сарын 04-ны өдөр

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …