This diagram compares our own Solar System to Kepler-47, a double-star system containing two planets, one orbiting in the so-called "habitable zone". This is the sweet spot in a planetary system where liquid water might exist on the surface of a planet.

Өдөр яагаад одод харагдадгүй вэ? Та мэдэх үү?

This diagram compares our own Solar System to Kepler-47, a double-star system containing two planets, one orbiting in the so-called "habitable zone". This is the sweet spot in a planetary system where liquid water might exist on the surface of a planet.

Ерөнхийдөө асуултын товч хариулт гэвэл өдөр нар тэнгэрт байдаг болхоор л бид бусад оддыг харж чададгүй хэрэг. Гэхдээ яг яагаад гэдгийг хэдүүлээ нягталж үзье. Юуны өмнө шөнийн тэнгэрт харагдах тэр олон одод чинь юу юм бэ? Таны нүдээрээ харж буй тэдгээр цэг бүр нь бараг бүгдээрээ манай сүүн зам галактик дотор биднээс маш алс зайд оршдог манай нар шиг аврага гэрэлтдэг хийн бөмбөлөгнүүд. Тэдгээр оддын зөндөө олон нь манай нарнаас хамаагүй том хамаагүй тод, гэвч бүгд л биднээс асар хол зайд оршиж байгаа учираас гэрэл нь ганц цэг мэт л харагдаж байгаа хэрэг. Сарлуу нэг гээд тоолохын хооронд хүрж очих хурдаар бүтэн 4 жил гаруй явж байж манай нартай хамгийн ойр орших одруу очих ба шөнийн тэнгэрт нүдэнд харагдах хэдэн мянган одод нь дор хаяж хэдэн 10-аас хэдэн 100 бүр хэдэн 1000 жил ийм хурдаар явж очих маш хол зайд оршино. Харин дэлхийтэй хамгийн ойрхон орших од – нар- маань биднээс тэр өндөр хурдаар ердөө 8 минут орчим явж очих зайнд оршино.

Нөгөө талаас бид оддын гэрлийг нүдээрээ л хардаг учир нүд хэмээх эрхтэнийхээ талаар сонирхоё. Хүний нүдний хүүхэн хараагаар гэрэл орж нүдний угт байрлах гэрэл-мэдрэгч эсүүдийг өдөөнө, хариуд тэдгээр эснүүд тархинд дохио өгч бид нүдээрээ аливаа зүйлийг хардаг. Эрүүл хүний хүүхэн хараа нь энгийн гэрэлтэй өдрийн цагаар ойролцоогоор 5мм-ийн диаметертэйгээр онгойдог ба хурц гэрэлтэй үед 3мм болж багасч, харин харанхуй үед 7мм болж томроно. Та харанхуй орцноос гадаа хурц гэрэлтэй үед гархад өөрийн эрхгүй нүдээ онийлгож царайгаа ярвайлгадаг, энэ нь таны нүдний хүүхэн хараа гадааны хурц гэрэлд зохицон жижгэрхээс өмнө хэт их хэмжээний гэрэлээр нүдний уг дахь гэрэл-мэдрэгч эсүүдийг “бөмбөгдүүлэхгүй” гэсэндээ хийж буй хүний биеийн хариу үйлдэл юм. Эсэргээр та гадаа харанхуй шөнө гэрээсээ гараад шууд тэнгэр хархад танд тийм ч олон одод харагдахгүй, харин 5-10минутын дараа хамаагүй олон одод харагдаж эхлэнэ, энэ нь мөн л таны нүд гэрэл багатай орчинд дасан зохицож томорж байгаагаас үүдэлтэй юм (мэдээж хүүхэн хараа томрох тусам илүү их гэрэл хүлээн авах бололцоотой болох ба үр дүнд нь танд олон одод харагдана гэсэн үг). Дундаж хүний нүдний хүүхэн хараа 7мм-ээс илүү томрохгүй учир хол байгаа биетийн гэрлийг илүү тодоор харая гэвэл танд хүний хүүхэн хараанаас илүү том талбайгаар гэрэл цуглуулж чадах төхөөрөмж буюу дуран хэрэг болно.

eyes_2

Зөвхөн хүнийх ч биш маш олон төрлийн амьтдын нүдний хүүхэн хараа нь гэрэлд дасан зохицож хэмжээгээ өөрчилдөг. Энэ зурган дээрх нь эдлэг шонхор (баруун) болон шар шувууны хүүхэн хараа гэрэлд хэрхэн дасан зохицдогийг дүрсэлж байгаа юм.

Microsoft Word - Figure 1.doc

Дундаж хүний хүүхэн хараа харанхуй орчинд диаметрээрээ 7мм орчим хүрнэ. Зохиогч: Yang et al. 2006

Мөн хүний нүд нь ертөнцөд орших янз бүрийн гэрлээс маш өчүүхэн хэсгийг нь л харах чадвартай – хүний нүдний харж чаддаг тэрхүү өчүүхэн хэсгийг үзэгдэх гэрлийн муж гэнэ. Улаан өнгөнөөс хөх өнгө хүртэлх гэрлийг л бид харж чадна, тэрнээс биш улаан өнгийн гэрлийн бөөмөөс илүү урт долгионы урттай гэрлийг эсвэл хөх өнгийн гэрлийн бөөмөөс илүү богино долгионы урттай гэрлийг харж чадахгүй. Шөнө тэнгэрт харагдах тэдгээр алсын аврага хийн бөмбөлөгнүүд нь гэрлийн бүхий л мужид янз янзаар гэрэл цацаргах ба хэрвээ хүний нүд үзэгдэх мужаас өөр мужийн гэрлийг хүлээн авдаг байсан бол бидэнд бүх зүйл шал өөрөөр харагддаг байх байсан.

visible-spectrum

Ертөнц дахь янз бүрийн гэрлээс зөвхөн маш жижигхэн хэсгийг л хүний нүд харж чаддаг ба тэр хэсгийг үзэгдэх гэрлийн муж гэнэ. Зохиогч

Өдөрийн цагаар одод харагдахгүй байна гэж асууж байгаа юм чинь өдрийн цаг гэж чухам юуг бид хэлдэгийг бас бодож үзье. Дэлхийн маань нарыг жилд нэг удаа тойрох зуураа тэнхлэгээрээ ойролцоогоор 24 цаг тутамд нэг бүтэн эргэнэ. Тиймээс ямар ч үед дэлхийн бөмбөрцөгийн нэг хагас нь нарлуу харж нөгөө хагас нь цаашаа харсан байдалтай байна. Нарлуу харсан хэсгийг нь бид өдөр болж байгаа хэсэг харин цаашаа харсан хэсгийг нь шөнө болж байгаа хэсэг гэдэг. Нарлуу харсан хэсэгт нарны гэрэл шууд гадрагаруу нь тусахгүй манай гаригийн агаар мандалаар дайран орж ирж тусдаг ба агаар мандалаар дайран орж ирэх гэж бөөн юм болно. Бусад оддын адилаар нар маань гэрлийн бүх мужид цацаргалт янз янзын хэмжээгээр хийх боловч тэдгээр нь дэлхийн агаар мандал дээр ирээд их хэмжээгээр шүүгдэнэ. Ялангуяа долгионы урт маш багатай буюу энерги ихтэй гэрлийн бөөмс гадарганд хүрч чадахгүй, эс бөгөөс манай гариг дээр амьдрал байхгүй байх байсан (тэдгээр энерги ихтэй бөөмс нь амьд организмийн ДНХ-г нь шууд задлана). Агаар мандалаар нэвтэрч орж ирж чадсан нь гадрагруу хүрэх замдаа их хэмжээний агаарын атом молекулуудтай янз янзаар харилцан үйлчлэлцэх ба, ялангуяа нарнаас ирж буй хөх өнгийн гэрэл хамгийн их сарнина – тиймээс л тэнгэр, далай, нуур гол нь цэнхэр хөх өнгөтэйгээр өдрийн цагаар харагддаг.

tumblr_lndwhte6jg1qkxk4mo1_500

Нарнаас цацарсан үзэгдэх мужийн гэрлээс цэнхэр-хөх өнгийн гэрэл нь хамгийн ихээр агаар мандалд сарнидаг. Зохиогч: Ричард Мордэн

За танд баахан хамаа намаагүй юм шиг янз янзын мэдээлэл өгчихлөө, одоо эд нарыг эвлүүлээд асуултандаа хариулая. Та өдрийн цагаар тэнгэрлүү харж байгаа ажиглагч байг. Танд ямар ч од харагдахгүй зөвхөн хөх-цэнхэр өнгийн “хана” л харагдана. Нарнаас агаар мандалыг нэвтрэн ирж байгаа янз бүрийн гэрлээс хөх өнгийн гэрэл манай гаригийн агаар мандалд хамгийн их сарнидаг тул тэр. Мөн нар маань алс хол орших ододтой харьцангуй бидэнтэй маш маш маш ойрхон оршдог тул түүнээс ирэх их хэмжээний гэрэл нь бүүр цаана байгаа оддоос ирэх гэрлийг тэр чигт нь дарангуйлж бидэнд харагдуулахгүй байгаа гэсэн үг. Та нүүрлүүгээ хурц гэрэл тусгаж байгаад цаана байгаа лааны гэрлийг харах гээд үзээрэй.

astronaut-ron-garan-captures-the-space-station-the-earth-and-the-sun-during-a-space-walk-july-12

Олон улсын сансарын станцаас авсан зураг. Агаар мандалын хамаагүй дээр дэлхийг тойрж буй учир хичнээн нар маш тод харагдаж байгаа ч гэсэн тэнгэр хөх-цэнхэр өнгөтэй биш тас харанхуй харагдаж байгааг анзаараарай. Нарыг юмаар халхалж байгаад сайн харвал зарим тод однуудыг нүдээрээ сансараас “өдрийн цагаар нь” харж болно. Зохиогч: НАСА

Хэрвээ нарыг ид шидээр 1 минутын дотор хэдэн гэрлийн жилийн цаана аваачаад тавьчихвал өдрийн тэнгэр яаж өөрчлөгдөж харагдах вэ? нар цаашлах тусам түүнээс ирэх гэрлийн хэмжээ багасна, тиймээс агаар мандалд сарних нарны гэрлийн хэмжээ багасч тэнгэр аажмаар харанхуй болно. Мөн гэрлийн хэмжээ багасч байгаа тул бусад оддын гэрлийг “дарангуйлах” нь багасч нарны цаана алс зайд байгаа одод бага багаар харагдаж эхлэнэ. Хангалттай хол зайнд тавигдмагц өдрийн тэнгэр маань яг л шөнийн тэнгэр шиг харанхуй, оддоор дүүрэн болох ба манай нар тэдгээрийн жирийн нэг од шиг л хүний нүдэнд харагдана. Энэ нь ерөөсөө л дэлхий дээр нар жаргахад эсвэл нарны бүтэн хиртэлтийн үеэр тэнгэр яаж өөрчилөгддөгтэй л адилхан гэсэн үг. Нар жаргах явцад нарнаас ирэх гэрэл аажимдаа багасч зарим тод одод хамгийн түрүүлж “гарч ирж” яваандаа бүрэн жаргаж дуусмагц шөнийн тэнгэр харагдаж эхэлдэг. Нарны бүтэн хиртэлт эхлэхээс оргил үе хүртэл мөн л тэнгэр аажмаар харанхуйлж бүтэн халхлагдах үеэр олон тод одод тэнгэрт тодорхой харагдаж эхлэх ба зарим амьтад үнэхээр шөнө болж байна гэж бодоод унтах тохиолдол байдаг гэж дуулж байсан.

screen-shot-2012-10-24-at-3-26-01-am

2008 оны нарны бүтэн хиртэлтийн үеэр. Мэдээж гэрэл зургийн камер нь хүний нүднээс хамаагүй мэдрэг тул ийм олон одод тодорхой харагдахгүй, гэхдээ л яг оргил үеэр нь нилээд хэдэн тод оддыг төвөггүй нүдээрээ харж болно. Зохиогч: Д. Милослав

Саран дээр очвол тэнгэр яаж харагдах вэ? саран дээр агаар мандал байхгүй тул өдөр болж буй хэсэгт нь тэнгэр хөх харагдахгүй, гэхдээ нар хурц тусаж байгаа учир бусад оддыг хархад тун хүндрэлтэй. Нарыг гараараа хэдэн минут халхалхад таны хүүхэн хараа хангалттай томорч зарим нэг тод оддыг харах бололцоотой.

Ангараг гариг дээрээс тэнгэр яаж харагдах вэ? ангараг гариг ч гэсэн агаар мандалтай гэхдээ хэмжээ болон найрлага нь манай гаригийн агаар мандалаас шал ондоо учираас нарны гэрэл өөр байдлаар харилцан үйлчлэлцэнэ. Агаар мандалын найрлага болон хэмжээнээс нь үүдэн бор-улаан өнгийн гэрэл хамгийн их сарних учир тэнгэр нь бор-улаан бас ододгүй харагдана.

screen-shot-2012-10-24-at-3-06-31-am

Ангараг гариг дээр нар жаргаж байгаа нь. Зохиогч: Spirit, NASA

Тэхээр өдрийн цагаар од харагддаг уу гэвэл хариулт нь – тийм! маш тод ганц од л харагддаг, бусад түүний ард хамаагүй цаана байгаа оддыг нь хүний нүд дэлхийн гадрагаас ялгаж харах боломжгүй. (дурангаар яг хаашаа харах вэ гэдгээ мэдэж байвал зарим нэг тод оддыг харах боломжтой) шүү.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16  ангит кино бүтээсэн бөгөөд  киноны эхний бүлгийн 9 …