Б.Жагар: Хууль бус үйл ажиллагаа явуулдаг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлуулна

0bc4ec6f7dcb27581d82eaba62740034“Хатан Туул голоо хамгаалъя”  үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагартай ярилцлаа.

“Хатан Туул голоо хамгаалъя”  үндэсний хөдөлгөөний зүгээс сүүлийн үед нийгмийн зөвшөөрлийн асуудлыг сөхөж ярих болсон. Нийгмийн зөвшөөрлийг бий болгох үндсэн шалтгаан нөхцлийн талаар яриагаа эхлүүлэх үү?

– Туул голын асуудлаар сүүлийн жилүүдэд иргэдтэй уулзаж, бодит байдалтай танилцаж явсаар бид ер нь нийгмийн зөвшөөрөл гэдэг зүйлийг зайлшгүй бий болгох ёстой юм байна гэсэн асуудал дээр санал нэгдсэн. Мэдээж ААН, компаниудад төрийн нэр бүхий байгууллагуудаас холбогдох зөвшөөрлүүдийг нь  өгөөд явдаг. Энэ бол төрөөс авч байгаа зөвшөөрөл нь юм. Ингэснээр тодорхой хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдэж байгаа. Гэтэл тухайн бүс нутгийн иргэдийн төлөөллөөс санал асуух, тэдний зөвшөөрлийг авах, хариуцлага хүлээх, хийгдэх бүтээн байгуулалт, нөхөн сэргээлт хэрхэн хийх, ажлын байраар хангах асуудлууд орхигдсоор ирсэн. Өөрөөр хэлбэл, нийгмийн зөвшөөрөл огт авдаггүй гэсэн үг. Уг нь хуулиараа тухайн  орон нутгийн иргэдийн зөвшөөрлийг анхан шатны байгууллагаараа дамжуулан авах ёстой. Тухайлбал, Туулын эргээс хайрга олборлодог компаниуд  тухайн хорооны иргэд нийтийн хурлаас зөвшөөрөл авснаар эхлээд бүх бичиг баримтаа бүрдүүлж, АМГ-аас  тусгай зөвшөөрлөө авах ёстой. Гэтэл иргэдтэй огт зөвшилцөлгүй, санал бодлыг нь асуулгүйгээр дээгүүрээ хөөцөлдөөд, хайрга олборлох зөвшөөрлөө авчих жишээтэй.  Эргээд хохирогчид нь тухайн бүс нутгийн иргэд байдаг.

Тусгай зөвшөөрөл олгогдоход хуулиараа ААН-үүд  тухайн бүс нутагтай хэрхэн хамтран ажиллах талаар тодорхой үүрэг хүлээгээд явдаг биз дээ?

– АМГ-ын газраас тусгай зөвшөөрлийг олгохдоо тодорхой эрх ашгийн зөрчилд баригдахаас гадна ажлаа мэдэхгүй нэг зовлон байна. Тухайлбал, 2015 онд Туулын эрэг дээр 70 га газрыг ухуулах гэж байхад нь хорооны иргэдтэй хамтран бид таслан  зогсоосон. Энэ мэтээр хууль зөрчсөн  маш олон баримтууд байна. Ер нь Туул голыг бохирдуулж байгаа гурван том хүчин зүйл бий. Хан-уул дүүргийн үйлдвэрийн хашаан дотор 18 арьсны үйлдвэр байдаг. Тэд хорм гэдэг хорт бодис ашиглан, арьс ширээ цэвэрлэдэг бөгөөд үүнийг бидний мэдэх “Харгиа” цэвэрлэх байгууламж цэвэршүүлээд Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлдэг. Төв цэвэрлэх байгууламж Туул гол руу цутгаж байгаа юм. Төв цэвэрлэх байгууламж ахуйн бохирдлын усыг ч цэвэрлэж чадахгүй байж юун Дэлхий нийтэд  хориглолсон хром бодисыг ялгаруулж авч чадах юм бэ. Энэ бол ойлгомжтой асуудал.  Хром гэдэг бодис хүний удмын санд нөлөөлж, ургийн гажиг үүсгэдэг, бүх төрлийн  хорт хавдрын үүсгэл болдог хортой элемент. Энэ мэтээр л өнөөдөр судалгаагүй, иргэд нийгмийн зөвшөөрөлгүй олгогдсон тусгай зөвшөөрлүүд Туул голыг улам бохирдуулсаар байна.

Туул голын эргээр үйл ажиллагаа компаниуд тухайн бүс нутагт ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа. Тусгай зөвшөөрөл авсан нэгж талбайгаа түрээслэдэг компаниуд ч байна. Түрээслэлсэн газрууд мэдээж ашгаа хийхээ бодно уу гэхээс биш юун тэр компанийн өмнөөс орон нутагт хариуцлага хүлээх.

Тэгэхээр нийгмийн зөвшөөрлийн хүрээнд ямар зохицуулалт хийгдвэл зохино гэж та бүгд үзэж байгаа юм?

– Бидний судалснаар Туул голын эрэг  дагуу хайрга болон бусад төрлийн барилгын түүхий эд бэлтгэх үйл ажиллагааны чиглэлтэй 60 гаруй компаниуд байгаа. Эдгээр компаниуд Хан-Уул дүүргийн 12-14 дүгээр хороо, Төв аймгийн нутгийг хамран тус бүрдээ 10-70 орчим га талбайд зөвшөөрөл эзэмшдэг. Хуулийн дагуу технологийн болон биологийн нөхөн сэргээлтээ хийгээд явах учиртай. Гэтэл Элс, хайрга, дайрга үйлдвэрлэгчдийн холбооноос бидэнд мэдээлснээр Туулын эрэгт огт нөхөн сэргээлт хийдэггүй 20 гаруй компани байна. Ном журмынх нь дагуу хийдэг ганц хоёрхон компани байхад бусад нь шалгалт ирэх сургаар хэдэн мод суулгасан болох зэргээр аргацаадаг. Ингэж Туул голын эргийг бүхэлд нь ухуулж, төнхүүлж байхаар бид тодорхой бүсчилсэн дөрвөн хэсэгт үйлдвэрүүдийг нэгтгээд, тэдэнд нийгмийн зөвшөөрлийн дагуу  тухайн бүс нутгийн хөгжил, бүтээн байгуулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтийг стандартын дагуу явуулах асуудлаар хариуцлага хүлээлгэж ажиллуулах саналтай байгаа юм.

Энэ саналаа өмнө нь  танай хөдөлгөөнөөс АМГ-т хандан тавьж байсан. Эцсийн  үр дүнгийн талаар мэдээлэл цацагдаагүй санагдаж байна. АМГ-аас  яг ямар хариу өгсөн юм?

– Бид ерөнхийдөө энэ санаагаа АМГ-д хандан тавьж, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан асуудлаа нэлээд ярьсан. АМГ-аас судлъя гэсэн  бөөрөнхий хариулт хэлээд л нам болчихдог.  Ингээд яваад байх тусам Туул гоолын унаган төрөх алдагдаж, ус нь бохирдож, экосистем нь алдагдсаар байна. Тусгай зөвшөөрлүүд эрэгт хэтэрхий ойрхон өгөгдсөнөөс үүдэн усны нөөцөд асар их сөрөг нөлөө үзүүлж байна. Усны судал өөрөө хүний судас шиг бүтэцтэй. Энэ тэндээс нь ухаад байхаар усны судлууд  эвдэгддэг. Энэ чигээрээ явбал Нийслэл 2018 онд цэвэр усны нөөцгүй болно. Эрэг шим газар өөрөө нөхөн сэргээлт хийхэд цаг хугацаа их шаарддаг. Гэтэл нөхөн сэргээлтийг  хийж байгаа цөөн хэдэн компаниуд нь  халтуурдаад л орхичихдог жишиг тогтсон. Уг нь нөхөн сэргээлтийн ажлыг тухайн орон нутгийн иргэдээр хийлгэх хамгийн их сайн үр өгөөжөө өгдөг Олон Улсын туршлага бий.  Өөрийн амьдардаг орчноо хэн ч сэтгэл гарган арчилна, эргээд ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх эерэг талтай. Энэ мэтээр маш олон зохицуулах асуудал байгаа учраас л  компаниудыг үүрэгжүүлэх ажлыг бид сөхдөг юм.

Компаниуд  нь үүрэг хариуцлагаа хүлээхгүй, төрийн байгууллагаас бөөрөнхий хариулт өгч аргацаагаад байхаар та бүхний ажил тодорхой үр дүнд хүрэх үү?

– Бид он гарснаас хойш иргэдийн найман мянга гаруй гарын үсэг  цуглуулсан. Эндээс зургаан мянга гаруй нь  Туул голын эрэг дээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын буруутай  үйлдээс болж хохирч буй хороодын иргэдийнх…

Үргэлжлүүлэн ЭНД дарж уншина уу…

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …