Иод ихэдвэл дутагдсанаасаа илvv аюултай

Salt“Иоджуулсан давс”, “Иодын дутагдал” гэж телевиз, сониноор реклам явагдах болсоор уджээ. Иоджуулсан давс гэж худалдаанд гарч байгаагийн ахиухан шиг хоолонд хийхгvй бол тєдийлєн амтлагдахгvй, яс чанар базаахгvй санагддагийг хэлэх юун? Уг нь иод гэдэг элемент чинь Монголын газар нутаг, ус ургамалд жигд тарчихсан, тэр нь нэлэнхvйдээ ховордчихоод “иодын дутагдал” vvсгээд байгаа юм биш гэдгийг манай доктор профессорууд дvгнэж ярьдаг л даа. Монгол орны хувьд иодын дутагдал гэдэг бол харьцангуй ойлголт.

Гол нь иод судлалыг бvсчилсэн судалгаагаар бvх орон даяар явуулах хэрэгтэй юм. Ингэж нарийвчлан судлалгvйгээр бамбайтай цєєн хэдэн хvнд зориулан бvх хэрэглээний давсаа иоджуулаад байж болохгvй гэж Монголын бамбай булчирхайн ганц нэртэй доктор, гавъяат эмч Хандын Аюуш болгоомжлон бичсэн байдаг. Монголчууд малын мах, сvv цагаан идээгээр дамжуулж байгалийн иодыг биедээ хvлээн авч байгаа. Мал нь гэхэд хамгийн шим тэжээлтэй євс ургамлаар хооллож байна. Ийм нєхцєлд тэндхийн хvн ам иодын дутагдалд орох vндэслэлгvй.

Иодтой давс сайн гээд л хэрэглэсээр байгаад хvний бие организмд байх хэвийн хэмжээнээс ихэдчихвэл бvр аюултай! Дутсанаасаа хавьгvй илvv хор хохиролд хvргэнэ. Иодыг хvлээж авдаггvй, хэтэрвэл євчлvvлж эхэлдэг эд эрхтэн хvний биед зєндєє байна. Yр удамд хvртэл нєлєєлєх аюултай хор хохирол учруулж болох юм. Иоджуулсан давсны єргєн сурталчилгаа хийгээд байгаа нарийн утга учрыг ойлгоход хэцvv байна.
Унаган байгаль нь алга болчихсон, химийн бордоогоор бvх хvнсний зvйлээ гаргаж авч байгаа, усаа хvртэл гаднаас худалдаж авдаг улс оронд иодын дутмагшил их байдаг.

Монгол бол тэс єєр улс орон. Бид иоджуулалтад маш болгоомжтой хандах нь зєв болов уу.

эх сурвалж: emch.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …