Энэ онд Зика вмрусаар 4 сая хүн өвчилж болзошгүй

zika

Карибын сав газар болон Латин Америкийн орнуудад, ялангуяа Бразилд шинээр мэндэлж байгаа хүүхдүүдийн эхийн хэвлийд байхаас нь ноцтой согогтой болгож байгаа Зика вирусын эсрэг тэмцэх яаралтай арга хэмжээ боловсруулахаар ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр Женевт ээлжит бусаар хуралджээ. Зика халуун ханиадны тахал дэгдэх аюул бий гэсэн америкийн эрдэмтдийн сэрэмжлүүлгийн дараа ийм хуралдаан хийх шийдвэр гарсан байна. Шумуулаар халддаг Микроцефали буюу эхийн хэвлийд байгаа ургийн тархины хөгжлийг саатуулж, жижиг толгойтой, улмаар оюуны хомсдолтой болгодогт Зика вирусын гол аюул оршиж байгаа юм. Энэ зуур АНУ-д энэ вирусээр халдварласан анхны тохиолдлууд илрээд байна.

Нью-Йоркт дөрвөн тохиолдол бүртгэгдсэн бол, Калифорни, Миннесота, Виржини, Арканзаст тус бүр нэг тохиолдол гарчээ. АНУ-д эрх баригчдын тушаалаар, эрсдлийн бүс дэх халуун орнуудад зорчсон хүмүүсээс донорын цус авахыг түр хугацаагаар зогсоосон байна. Мөн хэд хэдэн нисэх компани Латин Америк явах нислэгийн тийз захиалсан зорчигчдын дундах жирэмсэн эмэгтэйчүүдэд мөнгийг нь буцаан олгох санал тавьжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Баруун Африк дах Эбола вирусын тахал дэгдэхэд хэтэрхий удаан хойрго арга хэмжээ авсан гэдгээ энэ оны дөрөвдүгээр сард хүлээн зөвшөөрч байсан юм.

Эцсийн бүлэгтээ энэ тахлын улмаас 10 мянга гаруй хүний амь эрсэдсэн юм. Зика вирус шинж тэмдгийн хувьд, денге халуун орны ханиадтай төстэй боловч үүний эсрэг нэг ч эм бэлдмэл, вакцин одоогоор байхгүй байгаа. Ихэнхи тохиолдолд энэ өвчлөл эмчийн оролцоогүй шаардахгүй эдгэдэг боловч жирэмсэн эмэгтэйчүүдэд туйлын аюултайд тооцогдож байгаа юм. Энэ онд Америк тивийн улс орнуудад 3-4 сая хүн зика вирусаар өвчилж болзошгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …