Ханхүү, гүнж хоёр эргэн ирлээ

Одоог хүртэл тэдний хослон дуулж байсан мөч домог мэт яригдан үеийн дуэтүүдээсээ онцгойрсоор байгааг бодоход тэд аргагүй анхдагчид байжээ. Ханхүү гүнж хоёр оюутны ширээнээс хормын төдийд алдрын оргилд хүрсэн. Зөвхөн тэдэнд л зориулагдсан гэмээр сайхан уран бүтээл төрж, хослох нь ч олны таашаалд нийцэж байсан үе саяхан. Анх “Насны хайр”, “Хонгорхон үр минь”, “Аав, ээж хоёр минь” зэрэг олон дуунуудаараа гарч ирсэн дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтран дуулахаа болиод багагүй цаг хугацааг үдэж байгаа билээ.

Гэр бүл ажил амьдралаа зохицуулж  завгүй явсан дуучид маань урлагтаа иргэн иржээ.  Шинэхэн уран бүтээлдээ орж дахин хослон дуулахаар болсон байна. Тун удахгүй С.Жавхлан, Т. Баясгалан нарын шинэ дууг эгшиглэх нь.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …