Өндгөвчний үрэвслийг эмчлүүлэхгүй удвал жирэмсэлдэггүй

1794134269_6NUKrSzx_140 “Хатагтай” эмнэлгийн их эмч О.Ариунзултай ярилцлаа.

-Өндгөвчний үрэвсэл үүсэх гол шалтгаанд юу орох вэ?
-Олон дахин үр хөндүүлэх, бэлгийн замын өвчний үед мөн төрөлхийн дутуу ажилладаг өндгөвч гэж байдаг бөгөөд олдмол үрэвсэл, өгсөх замын үрэвсэл гэх мэтээр өндгөвч үрэвсч эхэлдэг. Ингээд өвдөлтийн зовиур эхэлдэг, сарын тэмдэг саатах, эсвэл өвдөлттэй ирэх, хугацаанаасаа өмнө ирэх гэх мэт шалтгаанаар зовиур нь мэдрэгддэг. Үрэвсэл хүндэрч архаг болсон үедээ өндгөвч хоёр талаараа өвдөж эхэлдэг бөгөөд дүлий эрхтний тоонд ордог.

-Үрэвсэл үүссэнийг богино хугацаанд яаж урьдчилан мэдэх вэ?

-Эход л харагдана. Хэвлийний биш үтрээний эход харагдана.

-Зовиургүй гээд яваад байвал сөрөг нөлөөтэй юу?
-Өвчин хүндэрч эхэлсэн үедээ, эсвэл төрөлхийн дутуу хөгжилтэй өндгөвч гиста буюу уйланхай үүсгэдэг болохоор үрэвсч үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болохоороо өндгөвчин дотор шингэн хуримтлагдчихдаг. Тэр нь бага хэмжээтэй байвал үрэвслийн эсрэг эмчилгээ хийгээд шимэгдүүлж болдог. Хэрэв мэдэгдэхгүй явсаар байгаад томорчихвол хагалгаа хийхээс өөр аргагүйд хүрдэг.

-Төрөлхийн өндгөвчний үрэвсэл эмчлэгдэх боломжтой юу?
-Төрөлхийн хоргүй хавдар гэж байдаг. Үүнийг дермойд гэж нэрлэдэг. Төрөлхийн өндгөвч нь дотроо масс агуулсан үсний эд, идээ, хумсний ширхэгүүд агуулсан үрэвсэл байдаг. Үүнийг бол хагалгаа хийж авахаас өөр аргагүй. Энэ өвчинд насны ялгаа гэж байхгүй. Залуу охид ч өвчилж болно. Зовиургүй ч гэсэн жилдээ нэг удаа мэргэжлийн эмчид үзүүлж байх шаардлагатай.

-Өндгөвчний үрэвслийн улмаас өндгөвчийг авах тохиолдол гардаг. Энэ нь ямар сөрөг талтай вэ?
-Авсан талынхаа өндгөвчөөр жирэмслэхгүйгээр нөгөө талын өндгөвчөөрөө жирэмслэх магадлалтай болдог.

-Хэдэн хувийн магадлалтай вэ. Эмэгтэйчүүдийн хувьд нэг өндгөвчөө авахуулсан тохиолдол олон гараад байгаа?

-Ер нь жирэмслэх боломжийг 50 хувь гэж үздэг.

-Үрэвслээс охид бүсгүйчүүд хэрхэн сэргийлэх вэ?
-Сарын тэмдэг ирсэний дараа үтрээгээ лаа эсвэл угаалга цацлага хийж сардаа нэг удаа цэвэрлэж байх шаардлагатай. Яагаад гэвэл сарын тэмдэг ирсэний дараа умайн хананд жижигхэн шархлаануууд үүсчихсэн байдаг. Мөн умайн хүзүү нээлттэй байдаг болохоор үтрээнд байсан халдвар дээшээ өгсөх халдвар болох гээд байдаг болохоор үрэвсэл үүсэх магадлалтай. Бас олон нийтийн саун, бассейн, душ, “00”-ийн өрөө зэрэг газруудад нэг удаагийн цаас, хэрэглэл хэрэглэж байх нь зөв.

эх сурвалж: mongolcomments.mn

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …