“Эрдэнэт” үйлдвэрийн хэтийн хөгжлийг тодорхойлов

k1“Эрдэнэт” үйлдвэрийг 2016-2025 онд хөгжүүлэх хөгжлийн концепцийн техникийн зөвлөлгөөн өнөөдөр компанийн “Оюу” танхимд үргэлжиллээ. Өнгөрсөн сард ОХУ-ын “Гипроцветмет”, Монгол улсын “Цахиурт хүдэр” ХХК, “Эрдэнэт” үйлдвэрийн геологичдын хамтарсан ажлын дэд хэсэг “Эрдэнэтийн овоо” ордын геологи  уул уурхайн хэтийн хөгжлийн судалгааны ажлаа “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад танилцуулсан.  Өнөөдөр “Минерал процесс” ХХК-ийн инженер, баяжуулагчид Баяжуулах фабрикийн үйлдвэрлэл, эдийн засаг, санхүүгийн хэтийн хөгжлийн талаарх судалгааны ажлаа компанийн удирдлагууд, инженер техникийн ажилтнуудад танилцуулж, хүлээлгэн өглөө. Мөн ОХУ-ын “РИВС” компани Хаягдлын аж ахуйн хэтийн хөгжлийн талаар илтгэл тавьсан юм. 2015 оны нэгдүгээр сарын зургааны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2016-2025 онд хөгжүүлэх хөгжлийн концепци боловсруулах Ерөнхий захирлын тушаал гарч, ажлын найман дэд хэсэг байгуулагдсан. Жил шахам хугацаанд эдгээр ажлын хэсэг геологи, хүдрийн ил уурхай, баяжуулах фабрик, эдийн засаг-санхүү гэсэн чиглэлээр ажиллаж, компанийн хэтийн хөгжлийг тодорхойлж байна. Концепци боловсруулах ажлын хэсэгт “Эрдэнэт” үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд, ОХУ-ын “РИВС” компани, “Гипроцветмет”, “Механобр инжиниринг” зэрэг эрдэм шинжилгээний институт, Монгол улсын “Цахиурт хүдэр”, “Минерал процесс”, “Плюс минералс” гэсэн мэргэжлийн байгууллагууд оролцож байгаа юм.

k2 k3 k5 k6 k7

эх сурвалж: erdenettoday.mn

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …