Түүний хүсэл мөрөөдөл биелэхэд хэдхэн хоног үлдлээ

 

1448958422_titr

Ямар ч байсан дуурийн урлагт хөл тавина. Гэхдээ яг хэзээ гэдэг нь тодорхой бус байна… хэмээн ярьж байсан дуучин Төмөрийн Батсайхны хүсэл мөрөөдөл биелэхэд хэдхэн хоног үлдлээ. Миний… Сонгодог тоглолтондоо дуучин олон улсын уралдаанд тенор хоолойтнууд дуулж хүч чадлаа үздэг  алдартай дуурийн аринуудыг сонгон дуулах гэж байна. Дж Пуччини Тоска дуурийн Каварадоссийн ари, Турандот дуурийн Калафийн ари,Дж Верди Риголетто дуурийн Герцогийн дуу, Дж Пуччини Богем дуурийн Рудольфийн ари мөн Монголын алдартай дуурь болох Б.Дамдинсүрэн Жаргалын зам дуурийн Чулуунбатын ари тэр үдэш дуучин Батсайхны хоолойгоор эгшилэх болно. МУГЖ, дэд профессор О.Ичинхорлоо багш нь  Тэр үдэш хөгжмийн дуугаралт, гэрэл гэгээ, шавийнхаа дуу хоолойг хүртэл чихэндээ сонсоод, мэдрээд баярласандаа миний нүдний нулимс гарах гээд байна гэж баярласан сэтгэгдлээ хуваалцаж байна.  Би олон сайхан ачит багш нарынхаа болон өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх гэж байгаадаа баяртай байна гэж  шавь нь даруухан хэлж байна.

12.03-нд УДБЭТ-ын тайзнаа хүсэл мөрөөдлөөр хөглөгдсөн Миний…Сонгодог тоглолтонд үзэгч ТА бүхнийг урьж байна.

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …