БНХАУ-д цас их орж байгаа учир онц шаардлагагүй бол зорчихгүй байхыг анхаарууллаа

unaa

БНХАУ-ын зарим бүс нутгаар сүүлийн жилүүдийн дунджаас илүү цас орж замын халтиргаа ноцтой байдалд хүрчээ. Үүний улмаас зам тээврийн осол цөөнгүй гарч, монгол иргэд осолд өртөх, зам цасанд боогдох, олон хоногоор саатах зэрэг тохиолдлууд гарч байгаа аж.

Ялангуяа БНХАУ-ын хойд нутагт байрлах Эрээн хотоос Хөххот болон Бээжин хот руу зорчих хурдны замууд цасанд боогдох, халтиргаа их хэмжээгээр үүсч байгаатай холбогдуулан Хятадын холбогдох байгууллагууд аюулгүй байдлын үүднээс замуудыг хэсэгчлэн хаах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.

Иймд БНХАУ-д зорчиж буй иргэд онц шаардлагагүй тохиолдолд хувийн тээврийн хэрэгсэл, хот хоорондын автобусаар зорчихгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хот хоорондын албан ёсны даатгал бүхий автобусаар зорчихыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.

Ugluu-logo2015

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …