Хошин урлаг шинэ продакшинтай болж бүл нэмлээ

T&T 1_500x500
Жүжигчин Д.Оюунтуул, А.Туяа нар нэгдэж “T&T” продакшин байгуулжээ. Хошин урлагийн продакшнуудаас ажлын гараагаа эхэлсэн хоёр бүсгүй урлагийн ертөнцөд шоо шинэ өнгө төрх гаргаж ирнэ хэмээн зориг шулуудаж ийнхүү продакшн байгуулсан гэнэ. Жүжигчин бүсгүйчүүдийн анхны уран бүтээл дэлгэцийн бүтээл байна гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Жүжигчин Д.Оюунтуулын хувьд “Шинэ үе” продакшнд байх үедээ жүжигчин Ц.Алдармаатай муудалцан биеийнхээ 31 хувийг түлснээс хойш тайзнаа гараагүй байгаа ч дэлгэцийн бүтээлд тоглоод байгаа юм. Тэгвэл ийнхүү мэргэжил нэгт бүсгүйтэйгээ нэгдэн хувийн продакшнаа байгуулж байгаа аж.

Н.АНАР

Эх сурвалж http://www.info.mn

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …