24 настай Монгол охиноор биеэ чимж, 24 тэрбумаар Төрийн ордны дээр “залрав”

olloo_mn_1448929358_amdulkarim

Монгол Улсын төв, Төрийн ордны зүүн тал орших хуучин муу барилга иргэд олон нийт болон гаднын зочид төлөөлөгчдийн нүдэнд олон жил нүд үзүүрлэгдэж ирсэн.

Харин өчигдөр “Улаанбаатар Таймс” сонины хэвлэх үйлдвэрийн энэхүү барилгыг дуудлагаар худалдаж, хуучин балгас орчин үеийн өндөр цамхаг болох эхлэлийг тавилаа. Гэхдээ стратегийн чухал ач холбогдолтой энэхүү газрыг Монгол хүн аваагүй, Абдул Карим гэгч 60 гарч буй хүн авсан нь олон нийтийн дунд ихээхэн дуулиан дагуулав.

58e016944800dd2boriginal

Дуудлага худалдаанд “Таван Богд” групп, “Капитрон” банк, “BlueMon” компани болон Абдул Карим тэргүүтэй хувь хүмүүс оролцсон бөгөөд анхны үнэ нь 7 тэрбум 155 саяас дуудсан 2.7 мянга орчим ам метр талбай бүхий “Улаанбаатар Таймс” сонины хуучин хэвлэх барилга 24 тэрбумд хүрч зарагджээ.

Дуудлага худалдаанд нийт есөн санал ирсэн бөгөөд Монголын компаниуд болон хувь хүмүүс хэрэндээ авах гэж зүтгэсэн ч Абдул Карим аргагүй үнэ цохиж анхны үнээс нь гурав дахин өндөр үнээр худалдан авлаа.

Үүний дараа Абдул Карим гэгч хэн болох тухай хүн бүр асууж сураглаж эхэлсэн бөгөөд өдгөө 60 гарч буй энэ хүн Ирак хүн бөгөөд Монгол Улсын иргэншил авчээ. Монгол Улс нь давхар иргэншилтэй байхыг зөвшөөрдөггүй бөгөөд Абдул Карим Иракийн иргэншлээс татгалзаж Монголын иргэн болсон бололтой.

Нөгөө талаас нийслэл Улаанбаатарын А цэг болсон газрыг 24 тэрбумаар үнэ цохиж авсан Абдул Карим гэгч 24 настай Монгол эхнэртэй бөгөөд гэрлэсэн аж. Одоогоор Монголд рестораны бизнес эрхэлж буй мань хүн Төрийн ордны хажуудах газарт 68 давхар барилга барьж, “Mongol Tower” хэмээх Монголын хамгийн өндөр цамхгийг сүндэрлүүлэх гэнэ.

Тэгэхээр 24 тэрбумаар Төрийн ордны дэргэд заларч, 24 настай монгол охиноор биеэ чимсэн 60 настай Абдул Карим 60 давхрын өндрөөс Төрийн ордны дээрээс тольдсон шигээ суух бололтой.

Э.Төгс

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн …