ӨНӨӨДӨР: Улс төрийн намын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийнэ

чуулган

10.00 цагт: УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригттой Тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүд ХБХ-ийг хот дотор болон хот хооронд саадгүй зорчиход тулгарч буй асуудлыг шийдвэр гаргагчид болон холбогдох албан тушаалтнуудад таниулах, уг асуудлуудыг шийдэх гарцын талаар болон олон улсад авч хэрэгжүүлж буй сайн туршлагуудын талаар санал солилцох, хамтын зөвшилцөлд хүрэх уулзалт “Blue Sky” зочид буудалд болно.


10.00 цагт: АШУҮИС-ийн Цахим сургалтын төвийн нээлт тус сургуулийн байранд болно. Утас: 98119897


11.00 цагт: “Чингис хааны бүтээсэн дэлхийн аугаа Их соёл иргэнхшилд Монгол Улсыг нэгтгэх түүхэн  Үндэсний Их Хуралдай” болох талаар мэдээлэл хийхээр Чингис хааны дэлхийн академын ерөнхийлөгч П.Давааням МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 99207345, 300995


11.00 цагт: ХДХВ ба ДОХ-ын асуудалд Дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд болно. Хуралд ЭМСЯ, НҮБ, ХӨСҮТ, Залуус эрүүл мэнд ТББ-ын болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцож дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ. Утас: 89008516, 99773800


11.00 цагт: Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д Улс төрийн намын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг болно.


11:00 цагт: Дэлхийн Монголчуудын Глобал нийгэмлэгээс санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатны боксын анхдугаар тэмцээн”-ий тухай мэдээлэл өгөх хэвлэлийн хурал Шонхор таурын 12 давхарт болно. Утас: 98987227


11.20 цагт: Дэлхийн халуун цэг болсон Афганистан улсад үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчдыг үдэн гаргах, жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа ЗХЖШ-ын жагсаалын талбайд болно. Арга хэмжээнд ЗХЖШ, БХЯ-ны удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцоно. Утас: 99160187


11.50 цагт: Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит, Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомыг Орхон, Дундговь, Сүхбаатар аймаг, нийслэлийн Баянгол дүүрэг, “Аварга” сургуульд гардуулах ёслолын ажиллагаа Спортын төв ордны 1-р давхрын VIP танхимд болно.


12.00 цагт: Нийслэлийн ЗДТГ-ын байранд НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Отгонбаяр нийслэлийн төсөв баталсантай холбоотой мэдээлэл өгнө. Утас:99055150

Санал болгох мэдээ

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн …