Сэрэмжлүүлэг: Цасан шуурга болно

weather-middle5989131492013-07-11-09-58[www_urlag_mn]Дохио!!!  Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.


2015 оны 12 дугаарр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн зарим газар, баруун болон говийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор 19-24 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 15-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 12-17 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, цасан шуурга шуурна. 8-10 градус хүйтэн байна. Оройдоо хүйтний эрч чангарна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …