Аделийн шинэ цомог рекорд тогтоолоо

2e70a72cd321ecf6bigИх Британийн нэрт поп дуучин Аделийн “25” нэртэй шинэ цомог АНУ-д худалдаанд гарч эхэлсэн.
Тэгвэл нэг долоо хоногийн хугацаанд зарагдсан тоогоороо дээд амжилт тогтоожээ. Тодруулбал, түүний “25” цомог нэг долоо хоногийн хугацаанд нийт 3.38 сая ширхэг зарагдаж, түүхэнд байгаагүй амжилт гаргасан байна.
Нэрт дуучны шинэ цомог энэ сарын 20-нд худалдаанд гарсан билээ. 1991 оноос хойш нэг альбум хэдхэн хоногийн хугацаанд гурван сая ширхэг зарагдаж байсан тохиолдол бараг үгүй аж. Тиймээс энэ удаагийнх хөгжмийн түүхэнд анхны тохиолдол байна. 2000 онд NSYNC хамтлагийн “No Strings Attached” цомог 2.42 сая ширхэг зарагдаж байсан удаатай гэнэ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …