ӨНӨӨДӨР: Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийнэ

1430097963553d902bac5e5

09.00 цагт: НИТХ-ын ээлжит дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхарт эхэлнэ. Хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсөв болон 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэнэ.  Утас: 325044, 88781218


11.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өөрийн байранд шүүхийн төсөв, эдийн засгийн баталгааны талаар болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 98980404, 91912312


11.00 цагт: БСШУ-ны сайд Л.Гантөмөрийг дээд боловсролын салбарт оруулсан хувь нэмэрийг нь үнэлэн МУШУТИС-ийн “Хүндэт доктор”-оор өргөмжилөх арга хэмжээ ШУТИС-ийн төв байр, хоёрдугаар давхарын хурлын танхимд болно.


11.30 цагт: Зэвсэгт хүчиний барилга, инженерийн цэргийн ангиудын хүч, хөдөлмөрөөр барьж ашиглалтад оруулж буй цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууцны нээлт Монгол цэргийн музейн хажууд болно. Утас: 99121715


11.30 цагт: “Амантун Энтертайнмэнт”ийн урилгаар дэлхийд алдартай Английн виртоуз гитарчин, ая зохиогч дуучин Жон Гомм “The IVY” ресторанд тоглолтоо хийх гэж байгаатай холбогдуулан “Монгол Ньюс” Мэдээлийн төвд хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас 96096847, 94999910


12:00 цагт: Байгаль орчны яамны “Говь” танхимд “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллага “Байгальд ээлтэй гишүүн”-ээр хэнийг ямар шалгуураар тодруулснаа олон нийтэд зарлана. Энэ удаа “Байгальд ээлтэй гишүүн”-ээр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, гишүүн С.Одонтуяа, Л.Энх-Амгалан нар тодорчээ. Утас: 91915340, 99017930, 88843030


12.30 цагт: МСНЭ, Гандантэгчинлэн хийд, Эрдэнэ зуу хийд, “Олуулаа+” ТББ, “Хайрлаарай” ТББ хамтран “Монгол ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. Дээрх байгууллагууд хамтран “Хайрлаарай” сэдэвт уралдаан зарлаж, аян өрнүүлэх аж. Хуралд МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Эрдэнэ зуу хийдийн ловон лам О.Эрдэнэчулуун, “Олуулаа+” ТББ-ын ерөнхий зохицуулагч С.Санасэр нар оролцоно. Утас: 99841725


17:30 цагт: Урчуудын эвлэлийн  II давхарт байрлах “The best Art Gallery”-д “Монгол-Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааны нэгэн жаран” үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …