Массаж, сауны газарт биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийг саатуулжээ

89923675658030d125606

Манай улсад мөнгө олох зорилгоор  биеэ үнэ­лэх, бус­дын биеийг хүчээр үнэлүүлэхэд та­­тан орол­цуулах, зохион бай­­гуу­лах, орон байраар хан­гах зэр­гийг хуулийн дагуу хатуу хо­риглодог. Тэр ч ут­гаа­раа хууль хяналтын бай­­гуул­лагынхан биеэ үнэ­­­лэг­­чидтэй сүүлийн 20 гаруй жил тэм­цэж буй юм. Харамсалтай нь биеэ үнэ­­лэгчид болоод тэднийг орог­нуулагч зочид буудлууд болоод саун, массажны газ­рууд жил ирэх тусам нэмэгд­сээр байгаа. Нийгэм хөгжиж, хууль чангарахын хэрээр энэхүү хууль бус бизнесийн арга ч улам нарийссаар буй юм. Тэгвэл цагдаагийн байгууллагад биеэ үнэлж байгаа охидын тухай хэд хэдэн мэдээлэл ирсэн байна. Тодруулбал, “Сувд” халуун усны газарт бусдын биеийг үнэлүүлээд байна” гэсэн мэдээлэлийн дагуу цагдаа нар шалгахад 41 настай эмэгтэй Б нь 31 настай эмэгтэй Э, 24 настай эмэгтэй Б нарын биеийг үнэлүүлж байсныг илрүүлсэн байна. Мөн “Натур” худалдааны төвийн зүүн талын “НоteI” зочид буудлын хонгилд 27 настай эмэгтэй М нь массаж хийдэг нэрээр биеэ үнэлж байжээ. Түүнчлэн “Амрах агшин” сауны газарт 20 настай эмэгтэй М, 29 настай эмэгтэй Т нар биеэ үнэлж байсныг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Ариун хөдөлмөрөөрөө мөнгө олох боломжтой ид залуу насаа ийн бузарлаж бэлэн мөнгө олох хүсэлтэй залхуу охид олширсоор л…

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …